|
Видео

Шинэ мэдээ

Д.Трампын өмгөөлөгч асан луйвар үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Д.Трампын өмгөөлөгч асан луйвар үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн татвараас зайлсхийсэн, Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлыг санхүүжүүлэх дүрмийг зөрчсөн, банкны луйвар үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. "Associated Press” агентлагийн мэдээлснээр, М.Коэн өнгөрсөн мягмар гарагт Нью-Йоркын холбооны шүүхэд энэ талаар мэдэгдэл хийжээ.
Буруутай гэдгээ хүлээн зөвшөөрвөл ялыг нь хөнгөрүүлэх боломжтой гэсний хариуд тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Энэ бүх хэргээс гадна Д.Трампын сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт буруутай гэдгээ М.Коэн хүлээн зөвшөөрсөн байна. 
Насанд хүрэгчдийн кино од, жүжигчин Стефани Клиффордод тэрбээр энэ мөнгөнөөс өгсөн байна. Стефани Клиффорд АНУ-ын одоогийн ерөнхийлөгчтэй янаг амрагийн харилцаатай байсан гэж өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд энэ тухай чимээгүй өнгөрөх талаар М.Коэн жүжигчин бүсгүйтэй тохиролцсон байна.
2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг сарын өмнө нууцыг хадгалуулахын тулд М.Коэн жүжигчин Клиффордод 130 мянган ам.доллар төлснөө өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler