|
Видео

Шинэ мэдээ

Ц.Цогзолмаа сайдын шинээр их, дээд сургуулийн зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр зөв байлаа

Ц.Цогзолмаа сайдын шинээр их, дээд сургуулийн зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр зөв байлаа

Салбараа мэддэг цөөхөн сайд нарын нэг нь яах аргаггүй Боловсролын сайд Ц.Цогзолмаа билээ. Сүүлийн 27 жил орхигдсон боловсролын салбарыг өөд нь татах ажилд ханцуй шамдан ажиллаж байгаа Ц.Цогзолмаа сайдыг тойрсон сайн, муу олон мэдээ гарч байгаагийн цаад шалтгаан нь "их, дээд сургууль шинээр байгуулах зөвшөөрөл өгөхгүй" гэсэн шийдвэртэй нь холбоотой хэмээн улстөрийн хүрээнийнхэн ярилцаж байна. Үнэхээр ч чанартай, чанаргүй 100 хол давсан их, дээд сургуулийг цөөлж, чанартай боловсон хүчин бэлтгэх нь улс орны эрх ашиг. Гэтэл чанаргүй дээд сургууль байгуулж ард түмнийг хохироодог хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл нь гүйцэлдэхгүй, зоригтой сайдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад ирэхээрээ элдвийн гүтгэлэг тараах болсон тухай ойрын эх сурвалж мэдээллээ. 
 
Ямартай ч Боловсролын сайд Ц.Цогзолмаа цөөхөн хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргалгүй баттай зогсож, боловсролын салбарын шинэчлэлийг тууштай эхлүүлж байгаад салбарын мэргэжилтнүүд ам сайтай байгаа юм байна. 
 
Эх сурвалж: "Монголын Нэг өдөр  сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler