![]() |
Боловсролын салбар хаана гээгдэж үлдсэн бэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар Х.Болорчулуун, Х.Баделхан нарын гишүүд асуулт тавилаа. Тэрбээр боловсролын тогтолцооны асуудал орон нутагт асуудал бэрхшээл үүсгээд байгаа талаар хэлсэн юм. Түүний асуултад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Х.Баделхан гишүүний тавьсан асуудал үнэн. Боловсролын тогтолцоо, Боловсролын салбарын тухай багц хуулийн асуудлыг эргэн харах ёстой. Гэхдээ хууль санаачлагч Х.Нямбаатар гишүүний оруулж ирсэн асуудал томилгоотой холбоотой учраас гишүүн өөрөө хариулах байх гэсэн. Харин хууль санаачлагч Х.Нямбаатар "Сайд энэ асуудалд хувийн байр сууринаасаа хариуллаа” гэв. Мөн "Заавал олон улсын стандартад тааруулж зургаахан настайгаас нь сургах юм уу. Тэгж яримаар байгаа бол 13 жил сурч гимназийн боловсрол олгох тухай асуудал бий. Энэ асуудлыг одоогоор манай боловсролын салбар олон улсын жишигт нийцэх гэж хичээж ажиллаж байгаатай холбоотой гэж үзье дээ” гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн "Сургууль цэцэрлэгийг улс төрийн албанаас хараат бус байх, Захирал цэцэрлэгийн эрхлэгч томилох шаардлагыг тодорхой болгоогүйгээс тохиолдлын хүн томилогдох асуудал гарч байна. Энэ шаардлага, шалгуурыг тодорхой болговол боловсролын салбар тогтвортой, үр дүнтэй ажиллана гэж үзэж байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Төвлөрлийг сааруулах, Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, "хэвтээ” тогтолцоотой болгох гэсэн зарчим нь зөв. Харин энэ томилгоог боловсролын шинэчлэлийн хүрээнд харах нь зүйтэй. Хүн сонгож биш, хөтөлбөр сонгодог болъё. Тэгвэл та бидний яриад байгаа боловсролын байгууллагын удирдлага, боловсролын менежерүүд улс төрөөс ангид байх боломжтой” гэсэн юм.
Хууль санаачлагч Х.Нямбаатар "Цэцэрлэгт арван жил тогтвортой ажилласан бол цэцэрлэгийн эрхлэгч болдог сургуульдаа олон жил үр бүтээлтэй ажилласан бол захирлаар сонгогдож болдог байх 2013 он хүртэл дороосоо дэвшдэг, хамт олныхоо саналаа сонгогддог байх "мэрит зарчим” алдагдлаа. Хамт олны саналыг авдаг байх саналыг хүлээж авч байна. Гол будилдаг асуудал нь томилогдож ирсэн захирал, эрхлэгчийг хамт олон нь зөвшөөрдөггүй. Тиймээс энэ саналыг ажлын хэсэг судалж ажиллах нь зүйтэй” гэснийг олон гишүүн дэмжиж байв.
Erennews.mn
