|
Видео

Шинэ мэдээ

В,С вирус тоолуулсан хүнд элэгний үрэвслийн шинжилгээ үнэгүй

В,С вирус тоолуулсан хүнд элэгний үрэвслийн шинжилгээ үнэгүй

"Хаппи Веритас” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд чанартай, хүртээмжтэй, тусламж үйлчилгээг цаг үргэлж хүргэхийг зорин ажилладаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэгний өвчлөл, түүнээс шалтгаалах нас баралт өндөр байна. Өвчлөлийн бууруулахын тулд эрт илрүүлэг, зөв оношилгоо, чанартай эмчилгээ нэн тэргүүний ажил гэж хэлж болно.

Хаппи Веритас оношилгооны төв эрүүл мэндийн даатгалаар элэгний В,С вирусийг 100 хувь хөнгөлөлттэй тоолж байгаа бөгөөд "Хаппи Веритас” ХХК 10 жилийн ойн хүрээнд 8-р сарын урамшуулал болгож В, С вирусийн идэвхжил тоолуулсан хүмүүстээ элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийж байна.

Элэгний өвчлөлийн үед эмчилгээний хугацаа удаан байдагтай холбоотой эмчлүүлэгчид эдийн засгийн хүндрэл багагүй тохиолддог. Энэ ташрамд дуулгахад Хаппи Веритас оношилгооны төв элэгний В вирусийн эмэн эмчилгээг үнэ төлбөргүй олгож байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler