|
Видео

Шинэ мэдээ

Саудын Араб Канадаас Элчин сайдаа эргүүлэн татахаар болжээ

Саудын Араб Канадаас Элчин сайдаа эргүүлэн татахаар болжээ


Саудын Арабын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж тус улс Канадтай явуулж буй бүх худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа зогсоосон байна.
Канадын Элчин сайдыг улсаасаа албадан гаргаж, тус улс дахь өөрийн Элчин сайдаа эргүүлэн татна гэж Саудын Арабын Гадаад хэргийн яам твиттер хуудсаараа мэдэгджээ.
Хүний эрхийг хамгаалах хэд хэдэн идэвхтнийг Саудын Араб баривчилсанд маш их санаа зовниж байна гэж Канад мэдэгдсэнтэй холбогдуулан Саудын Араб ийм арга хэмжээ авчээ.
Эдгээр баривчлагдсан хүмүүсийн дунд Саудын Араб гаралтай америк эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Самар Бадави байгаа ажээ. Тэрбээр Саудын Арабын эрэгтэйчүүдийн эрхийг хэт ихээр хамгаалсан тэгш бус тогтолцоог устгахыг уриалдаг юм.
Одоогийн байдлаар Саудын Арабын энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Канадын талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler