|
Видео

Шинэ мэдээ

Катар террористуудыг дэмждэг учир Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭУ харилцаагаа тасаллаа

Катар террористуудыг дэмждэг учир Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭУ харилцаагаа тасаллаа

 

Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭУ гэсэн дөрвөн улс өнөөдөр Катараас дипломат харилцаагаа таслаж байгаагаа зарлалаа. Эдгээр улсууд Катарыг террорист бүлэглэлүүдийг дэмждэг хэмээн буруутгаж ийм арга хэмжээ авч байгаа ажээ.

Саудын Арабын эрх баригчид ”Терроризм, экстремизмийн аюулаас үндэсний эрх ашгаа хамгаалах” зорилгоор ийм арга хэмжээ авсан гэжээ. Тус улс хилээ хааж, газар, далай, агаарын харилцаагаа хязгаарласан байна.

Египет улс, Катартай харилцдаг агаарын зам болон усан боомтоо хааж байгааг гадаад хэргийн яам нь мэдээлжээ. Арабын Нэгдсэн Эмират Улсын засгийн газар Катарын элчин сайдыг 48 цагийн дотор нутгаасаа гарч явахыг шаарджээ. Абу Даби мэдэгдэлдээ Катарыг "Шашны бүлэглэлүүд, террорист, экстремист байгууллагуудыг санхүүжүүлж, дэмждэг” хэмээн буруутгажээ.

Бахрейн улс Катарыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлж, дотоод хэрэгт нь хутгалддаг гэж буруутгасныг төрийн мэдээллийн суваг нь дамжуулсан байна. Катарын засгийн газрын дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдэд Аль Кайда, Исламын улс, Муслим ахан дүүс зэрэг байгууллага багтдаг байна.

М.Баяр

Эх сурвалж: Life.ru

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler