|
Видео

Шинэ мэдээ

9/11-ний халдлагыг үйлдэхэд Саудын Аравийн хааны гэр бүлийнхэн тусалсан гэжээ

ВАШИНГТОН. /VOA/. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д зохион байгуулалттайгаар террорист халдлагууд үйлдэхэд оролцсон "Аль-Каида” бүлэглэлийн нэгэн гишүүн мэдүүлэг өгөхдөө "Саудын Аравийн хааны гэр бүл манай байгууллагад мөнгө өгөхөөс гадна өөр бусад тусламж дэмжлэг үзүүлж байсан” хэмээн ярьжээ.

Нисэх онгоцууд Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төв болон Вашингтоны ойролцоох Пентагоны төв байр руу дайрах үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний өмгөөлөгчид Закариас Муссауи дээрх зүйлийг ярьсан байна.

Саудын Аравийн дээд тушаалын зарим хүн, тэдний дотор тус улсын Тагнуулын газрын дарга, хунтайж Турки Аль-Фейзал "Аль-Каида”-д тусалсан аж. "Би Вашингтон дахь Саудын Аравийн ЭСЯ-ны нэг дипломатчтай Афганистанд хувиараа уулзахдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн "Air Force One” нисэх онгоцыг харван унагаах талаар ярилцсан” гэж Муссауи мөн хэлсэн байна.

Харин АНУ дахь Саудын Аравийн ЭСЯ үүнийг няцааж "Муссауи бол сэтгэцийн өвчтэй хүн. Өмгөөлөгчид нь хүртэл түүнийг "сэтгэцийн хувьд эрүүл бус” гэдэг” хэмээн мэдэгджээ. Мөн ЭСЯ "есдүгээр сарын 11-ны халдлага бол түүхэн дэх хамгийн ихээр мөрдөн шалгасан хэрэг. Саудын Аравийн албаны хүмүүс энэ хэрэгт холбоотойг нотлох ямар ч баримт байхгүй” гэдгийг дурдсан байна. Дээрх террорист халдлагуудыг үйлдэхэд оролцсон хэргээр Муссауи АНУ-ын шоронд бүх насаараа хоригдох ял сонссон юм.

Г.Доржханд montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler