|
Видео

Шинэ мэдээ

ДУМ Украины армийг террорист байгууллагаар хүлээн зөвшөөрөхийг шаарджээ

ДУМ Украины армийг террорист байгууллагаар хүлээн зөвшөөрөхийг шаарджээТөрийн думын депутат Роман Худяков  (Оросын Либерал-Ардчилсан нам) Европын парламентад  хандан  Украины зэвсэгт хүчин  болон  сайн дурынхны  батальоныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд болох  геноцид, цэргийн  гэмт хэргүүдийг үйлдсэн   террорист  байгууллагуудаар хүлээн зөвшөөрөх санал тавьжээ. Тэрбээр энэхүү баримт бичгийн адилыг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт бас илгээжээ.

Парламентчийн үзэж буйгаар,  энэхүү баримт бичиг  нь  өөрсдийгөө Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Бүгд Найрамдах улсаар тунхагласан  хоёр улсыг террорист байгууллагуудаар хүлээн зөвшөөрөхийг шаардсан Украины Дээд радагаас Европын парламентад хандаж гаргасан уриалгад  симметр хариу болох ёстой гэнэ. Энэ сарын 14-нд Украины парламентад уг баримт бичгийг хэлэлцэхэд 241 депутат дэмжиж  санал өгчээ.  Уг уриалгыг тус улсын ерөнхийлөгч Петр Порошенко санаачилжээ.  
Тэгвэл Роман Худяковын үзэж байгаагаар, Украины эрх баригчид цэргийн түрэмгийллийн замд зогсч, өөрсдийгөө Бүгд найрамдах улсаар тунхагласан улсуудыг террорист байгууллагуудаар хүлээн зөвшөөрөх  болсон нь Киевт томоохон дайн дэгдээх боломж өгч байгаа аж. Иймд Украины армийг  террорист байгууллагаар хүлээн зөвшөөрөхийг Думын гишүүн шаарджээ.

"Энэ бол өмнө байгаагүй тийм хэмжээний халдлага болох юм. Украины талын тоглоомонд орооцолдсон   Европын элитүүд одоо өөрсдөө сайн дурын батальонуудын болон Украины армийн аймшигт ажиллагаанаас эмээж байна. Гэхдээ бид Европт ямар нэгэн  ашигтай болохоор тэд олон улсын нормуудыг мартдаг болохыг харж байна. Порошенкод яг ийм хүлээн зөвшөөрөлт л хэрэгтэй байгаа, Бүгд найрамдах улсуудад хайр найргүй, цуст аллага явуулж, энгийн номхон ардуудыг устган, "нэгдсэн Украиныг” тунхаглахыг зорьж байна. Өнөөдрийн  байдлаар,  украины хүчнийхэн бүх төрлийн зэвсгийг хэрэглэсэн цэргийн томоохон ажиллагааг эхлүүлэхийн  тулд чармайж буйг нь бүгд ойлгож байна” гэж депутат Роман Худяков мэдэгджээ. Тэрээр хүлээн зөвшөөрөөгүй орнуудын нутаг дэвсгэр дээр  цэргийн гэмт хэрэг  үйлдснийхээ төлөө украины цэргийнхэн үүнтэй дүйцэхүйц шийтгэл хүлээх  ёстой гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна депутатын үзэж байгаагаар, дэлхийн хамтын нийгэмлэг юуны түрүүнд, Орос улс нь  украины армийн цэргийн дарга нарыг болон сайн дурын батальоныхныг  цэргийн гэмт хэрэгтнүүдээр, харин бүтцүүдийг террорист байгууллагаар тус тус хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байна.

А.Огторгуймаа montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler