|
Видео

Шинэ мэдээ

Саудын Арабын ханхүү хүчингийн хэрэгт холбогджээ

АНУ-ын Беверли Хиллс дэх Саудын Арабын ханхүүгийн харшид зохиогдсон үдэшлэгт оролцож, гурван өдрийн турш хоригдон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гурван америк эмэгтэй шүүхэд гомдол гаргажээ. Ингэснээр эдүгээ 29 настай Саудын Арабын ханхүү Наваф бин Султан бин Абдулазиз ал Сауд Лос-Анжелес хотын шүүхэд дуудагдсан байна.

Хохирогч эмэгтэйчүүдийн хэлж буйгаар өнгөрсөн сарын сүүлээр тэд цэвэрлэгчийн ажил хийхээр хөлс авч тус харшид очсон аж. Гэвч Саудын Арабын ханхүү тус гурван эмэгтэйн нэгийг нь зодож, харин нэгээр нь бүх биеэ долоолгож, хүчиндэж, айлган сүлдүүлж гурван өдрийн турш хорионд байлгасан гэдгийг хохирогчид хэлж байгаа гэнэ.



Ханхүү тусгай хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулсан гэртээ ажилладаг бүх ажилтнуудаа усан санд чармай нүцгэн байхыг тушаадаг байна. Хохирогч эмэгтэйчүүдийн нэг ханхүүгээс энэ байдлаа зогсоохыг хүсэхэд "Би бол ханхүү. Хийхийг хүссэн бүхнээ хийнэ. Надад хэн ч юу ч хийж чадахгүй” гэж хашгирч загнасан аж. Түүнчлэн ханхүү хар тамхи татаж байхыг харсан гэдгээ эмэгтэйчүүд хэлжээ.

Тэдний өмгөөлөгчийн хэлсэнээр хохирогчдын нэг  харшийн хана руу авирч тусламж дуудаж, түүнийг нь сонссон хүн цагдаагийн газарт мэдээлсний дүнд эмэгтэйчүүд аврагдсан байна. Гэхдээ хуулийн байгууллага нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler