| |
Видео
Шинэ мэдээ
Танилц: МАН-ын удирдах зөвлөлд хэн хэн багтдаг вэ?
МАН-ын Их хура өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-23-ны өдөр болсон. Их хурлын дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилсон юм. МАН-ын Удирдах зөвлөлийг Д.Амарбаясгалан даргалдаг. Бага хурлаас Удирдах зөвлөлийг 29 гишүүнтэй байх шийдвэр гаргажээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн ШИНЭ бүрэлдэхүүн:
- У.Хүрэлсүх /МАН-ын дарга/
- Д.Амарбаясгалан
- Ц.Бат-Энх
- М.Энхболд
- Л.Энх-Амгалан
- Д.Хаянхярваа
- Я.Содбаатар
- Б.Саранчимэг
- Ө.Энхтүвшин
- Г.Занданшатар
- Ц.Цогзолмаа
- Ж.Эрдэнэбат
- С.Батболд
- Т.Аюурсайхан
- Г.Солтан
- С.Бямбацогт
- Л.Оюун-Эрдэнэ
- Ж.Энхбаяр
- Д.Тогтохсүрэн
- Ж.Мөнхбат
- Ц.Гарамжав
- М.Оюунчимэг
- Г.Мөнхцэцэг
- Д.Сарангэрэл
- О.Содбилэг
- Ж.Ганбаатар
- Д.Оюунхорол
- Сү.Батболд
- Ч.Улаан
- Ц.Нямдорж нарын гишүүд сонгогджээ.
Удирдах зөвлөлд Т.Аюурсайхан, Г.Солтан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын дөрвөн гишүүнийг шинээр томилжээ. МАН-ын Удирдах зөвлөл өмнө нь 33 гишүүнтэй байсан бөгөөд дараах гишүүд хасагдсан байна.
Удирдах зөвлөлөөс ХАСАГДСАН гишүүд:
- Б.Бат-Эрдэнэ
- Х.Булгантуяа
- Д.Гантулга
- Т.Гантуяа
- Ц.Даваасүрэн
- Ц.Сандуй
- С.Төмөр-Очир
- Н.Төмөрхүү
- Д.Тэрбишдагва
- Ч.Хүрэлбаатар
- Д.Цогтбаатар
- Н.Энхболд
Удирдах зөвлөл нь МАН-ын удирдах дээд байгууллага бөгөөд Бага хурал хуралдаагүй үед намын удирдлагын бүхий л шийдвэрийг гаргадаг юм.
Эх сурвалж:www.polit.mn