|
Видео

Шинэ мэдээ

ИЛ ЗАДГАЙ ЦАХИЛГААНЫ УТАС ДАХИН ХҮҮХЭД ГЭМТЭЭВ

 

ИЛ ЗАДГАЙ ЦАХИЛГААНЫ УТАС ДАХИН ХҮҮХЭД ГЭМТЭЭВҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан 12 настай охин тогонд цохиулжээ. Энэ жил хүүхэд багачуудад их ээлгүй хатуу жил бололтой. Хүүхэдтэй холбоотой таагүй хэрэг гарсаар байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгджээ. Учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дотор анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварчээ.

Охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон гэнэ. Энэхүү явдлыг харсан зарим хүмүүс айж шоконд орсон талаар ч эх сурвалж хэллээ. Ил задгай цахилгааны утас ухсан нүх онгорхой траншей зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж харж байж янзлуулахгүй бол хойрго ажилдаа хайхрамжгүй ханддаг иргэд албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Тиймээс ил задгай, цахилгааны утас гарсан байвал холбогдох газруудад нь хандаж таглуулж, аюулгүй болгуулахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler