|
Видео

Шинэ мэдээ

Бага насны охин хүчирхийлсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт найман настай охин хүчирхийлсэн хэрэг гарлаа. Хүчингийн хэрэг үйлдэгч этгээд хохирогч охиныг хичээлээ тараад явж байхад чихэр боовоор хуурч дэлгүүрийн үүднээс дагуулан явсан байна.

Хэрэг Сонгинохайрхан дүүргийн Орбит захаас хойш байрлах "Буман-Өлзий" дэлгүүрээс холгүй жалганд үйлдэгджээ.

Одоогийн байдлаар хэргийг үйлдэгч нь 30 орчим насны эрэгтэй гэдгийг 30 орчим насны эрэгтэй болохыг гэрчүүдийн мэдүүлэг болон дэлгүүрийн камераас олж тогтоогоод байна. Хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан охины замд хэргийг үйлдэгч 30 орчим насны эрэгтэй таарч чихэр боов авч өгнө гэж амлан дэлгүүр рүү дагуулан орсон байна.

Тэдний дэлгүүрээс гарч яваа бичлэг дэлгүүрийн камерт бичигдэн үлдээд байгаа аж. Мөн гэмт хэрэгтэн охиныг хөтлөн явж байсныг гэрчүүдийн мэдүүлгээр батлаад байгаа аж.

Хүчирхийлэлд өртсөн охины бие одоогоор тун тааруу байгаа бөгөөд өнөөдөр хагалгаанд орж буй талаар эх сурвалжууд хэллээ. Хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нар охиныг хэргийн газар авч очих хүсэлтэй байгаа хэдий ч охин одоогоор наркозтой хагалгаанд орж байгаа учраас хэрэгтнийг яаралтай барихад хүндрэл учраад байгаа аж.

Уг хэргийг үйлдэгчийг нэн яаралтай олж илрүүлэн зохих шийтгэлийг оноож өгөхийг хохирогчийн ар гэрийнхэн байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас камерийн бичлэгт үлдсэн 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа юм. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.