|
Видео

Шинэ мэдээ

Засаг Ноён С.Гансэлэмийн зохион байгуулсан архидалт төрийн албан хаагчийн аминд хүрчээ

 

Засаг Ноён С.Гансэлэмийн зохион байгуулсан архидалт төрийн албан хаагчийн аминд хүрчээГовь-Алтай аймгийн төвөөс холгүйхэн орших Хүнхрээгийн амралтад ийм харамсалтай хэрэг гарч,  гэм зэмгүйхэн ажлаа хийж явсан  Төрийн албаны зөвлөлийн ажилтан, цэл залуухан эр зуурдаар амиа алдсан байна. Талийгаач энэ сарын 21-22-ны өдрүүдэд Говь-Алтай  аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, удирдах ажилтнуудад лекц  уншин,  төрийн албан хаагчийн  ёс зүйн байдал, төрийн албаны хэрэг хөтлөлтийн талаар лекц уншин, сургалт явуулсан аж.  Харамсалтай нь зөвлөгөөн өндөрлөсний дараа Засаг ноён С.Гансэлэм,  Засаг даргын орлогч Ганбат, тамгын газрын ажилтан Зандраа нар Улаанбаатараас ирсэн зочдоо аван аймгийн төвөөс холгүйхэн орших Хүнхрээгийн амралтыг зорьсон гэнэ.  Ширээнийхээ бүтээлгийг солиороорой, шинэ халаадаа өмсөөрэй, ямааныхаа нүүрийг угаагаарай гэдэг шиг зүйл Хүнхрээгийн амралтад болж, найр хавтгайран зочид бүжгийн талбайд  хөгжилдөн цэнгэх үеэр  Төрийн албаны зөвлөлийн ажилтан  Х   бүжгийн талбайд  амиа алджээ.  Төр, засгийн зүгээс   уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч,   Засгийн газраас хоёр референт, Хууль зүйн байнгын хорооноос гурван ажилтан, Төрийн албаны зөвлөлөөс хоёр мэргэжилтэн илгээж байхад, аймгийн удирдлагууд  арга хэмжээг  архидалт  хэмээн  андуурч, хонон өнжин найрласан нь  эцэстээ хүний аминд хүрсэн байна.

 Х.Бат-Идэр

Dorgio.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler