|
Видео

Шинэ мэдээ

Архидалт ядуурлаас хүчирхийлэл үүсдэг

Архидалт ядуурлаас хүчирхийлэл үүсдэгБаян-Өлгий аймагт сүүлийн хоёр жилд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсч, хохирогчид нэмэгдэхээс гадна амь насаа алдах тохиолдлууд гарчээ. Хууль зүйн яам, Баян-Өлгий Аймгийн Цагдаагийн газар, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв хамтран "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох цаашид иргэдээ урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид, нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг орон нутагт нь зохион байгуулж эхлээд байгаа юм.
Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг таних арга, баримтжуулалт хийх, нотлох баримт бүрдүүлэх, хохирогчийг хамгаалах Тахарын албаны тухай хуулиар хохирогч гэрчийг хэрхэн хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулын эрсдлийн төвшинг тогтоох аргачлал зэрэг сэдвээр богино хугацааны илтгэл лекцийг оролцогчдод танилцуулж сертификат олгох юм. Энэ үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга .Отгонжаргал нар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, шаардлагатай асуудлууд дээр чиглэл, үүрэг өгч, тус аймгийн цагдаагийн байгууллагын ажил байдалтай танилцав.

Гэр бүлийн хүчирхийлэл гарах үндсэн шалтгаанд ядуурал архидалт газар авч байгаа явдал, нутгийн ёс заншилтай холбоотойгоор залуус биенээ таньж мэдээгүй гэрлэх түүний дараа үл ойлгоцлол гарах, гэр бүл салах, иргэдийн амин хувиа хичээсэн байдал, хууль эрх зүйн мэдлэг байхгүй зэрэг нь хамаарч байна. Ахуйн орчны асуудал гэр бүлийн хувийн нууц гэх мэт байдлаар хайнга хандалгүйгээр иргэд Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч байвал хэрэг буурах мадагдлалтай хэмээн алба хаагчид үзэв.

Цаашид Баян-Өлгий аймагт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс нь засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Гэр бүлийн хүчирхийлд өртөгсдийг хамгаалах байр” барих асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн үндсэн 2 асуудлыг шийдвэрлэвэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж тус аймгийн цагдаагийн газрынхан үзжээ.

  Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler