| |
Монголын улс төрийн шинэ цагийн үлгэр
Дөрвөн уулын дунд М.Энхболд гэж нэгэн мулгуу хаан,шуналтай, албан тушаал эрх ямбанд дуртай хэдэн хүү, хар хорыг хийж, хутган үймүүлж байдаг Д.Баярсайхан гэж шивэгчингийн хамт амьдран суудаг байж гэнэ.
Ухаангүй ноёнд ургашгүй албат гэгчээр хүүхдүүд нь авч идэхийн шуналд автаж ард олондоо нэр нүүрээ барж дууссанаас гадна дунд хүү Сандуй нь эцгийнхээ нэрийг барин хаант улсынхаа газар нутгийг заран өөртөө завшсаар ихээхэн хөрөнгө хуримтлуулсан бөгөөд тэр нь гэрт нь багтахаан байж хилийн чандад аваачин нуужээ. Энэ тухай ард түмэн мэдэн хилэгнэж хаан эцэгт нь хүүдээ хариуцлага тооцохыг шаардахад угийн мулгуу хаан даварсан хүүгээ эрхлүүлсээр эцэст өөрөө хаан ширээнээсээ буужээ. Өнөө цагийн үлгэр иймэрхүү байдлаар үргэлжилж байна.
Өнөөдөр М.Энхболдын босгосон алтан гурвалжин нуран унахад тун ойрхон байна. Одоо түүний ганц найдвар нь хөгшин хатагтай Д.Баярсайхан болоод байна.Хэзээ ч ханаж цадаж үзээгүй угшил нэгтэй олон гэр бүлийг тэжээхэд, урд өмнө нь хийсэн булай, бузрыг нь нуун дарахад найдвартай өөрийн гарын хүн хэрэгтэй байгаа нь Баярсайхан юм.
Баярсайхан гэж хэн бэ?
Улс төр талаасаа харвал хориод жил төрийн сонгуульт ажил хийж, Мах комбинатын нормчноос СХД-ийн ИТХ-ын дарга болтлоо дэвшиж чадсан гэвэл яахын аргагүй энэ эмэгтэй мөн. Харин улс төрийн албан тушаалд байх хугацаандаа улс эх орон ард түмний төлөө хийж бүтээсэн зүйл гэвэл бараг байхгүйтэй адил. Энэ эмэгтэй албан тушаал, ашиг хонжоо, олз омгийн төлөө хэнийг ч худалдаж, хэнтэй ч хуйвалдаж, юу ч хийхээсээ сийхгүй. Идсэн уусан саар явдал хавьгүй ихтэй нэгэн ажээ.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баярсайхан
Баримт 1
2011 оны 3 сарын 10-ний өдар СХД-ийн дүүргийн шүүх нэгэн авилгалын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь СХД-ийн ИТХ-ын дарга Д.Баярсайхан, "Сититакси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нарт холбогдох эрүүгийн хэрэг байжээ.
Авсан өгсөн нь тодорхой, гэрчтэй байсаар байхад яагаад энэ хэрэг хэрэгсэхгүй болсон юм бол?
Мөн "Сити такси” ХХК-ийн санхүүгийн тайланд газар худалдан авахаар 80,000 ам.дол зарлагын баримт тусгагдсан байдаг байна. Гэрчтэй нотолгоотой ил цагаан хэргээс Д.Баярсайхан ямар ч байсан ямар ч ял зэмгүйгээр мултарч цагааджээ. Гэхдээ НИТХ-ын тэргүүлэгч Д.Баярсайхан энэ хэргээр 2 сар гаран ганц худагт хоригдон шалгагджээ.
Баримт 2
Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн цуваа хотын Баянзүрх дүүрэг болон Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрч. Энэ хирээр нийслэл хотод мехнаникаар өсч байгаа хүн амыг эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн бүхий л үйлчилгээгээр хангах хүнд үүрэг ноогдож байгаа. Гэтэл энэ эрэлт хэрэгцээ төрийн зарим түшээдэд их хэмжээний орлого авчирчээ. 2005 онд СХД-ийн ИТХ-ын дарга Д.Баярсайхан албан тушаалаа ашиглан тус дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэр буюу Тахилтын аманд газар авсан иргэдээс, айл тус бүрээс 2-4 сая төгрөг хахуулд авч удахгүй гэрэл цахилгаантай дэд бүтэцтэй сайхан болгож өгнө гэж амалсан боловч усанд хаясан чудлуу шиг алга болжээ. Автобус унаанаас хол цахилгаан эрчим хүчний шугам байхгүй. Худаг усгүй эзгүй зэлүүд газарт хашаа хатгаж гэрээ дугуйлсан олон айл өрхүүд олон сар зутарч эцэст нь гомдол гарган дүүргийн удирдлагуудад удаа дараа хандсан боловч хайхрах хүн гарсангүй. Аргаа барсан иргэд хэвлэл мэдээлэлд хандсанаар энэ явдал илэрчээ. Ядарсан айл өрхүүдээс их хэмжээний мөнгө хууль бусаар авсан даргын бусармаг явдал ил болоход хатагтай Баярсайхан дүүргийн ой болох гээд жаахан хандив авсан юм гэжээ. 2005 онд мөнгө чанга байх үед Excel машин халаагаа өгч Verna accent ид моодонд орж байсан үе. Тэгэхэд Verna accent 4 сая төгрөгийн үнээр солонгосоос зөөдөг байсан гэхээр шилжин ирэгсдийн цуваа Сонгины хатагтайг овоо хөлжүүлжээ.
Баримт3
Саппорогийн тойрог гэж байлаа. Арын замыг нь дагаад хөлсөө цагаар хоногоор тооцдог дэн буудлууд олноороо зэрэгцэн байрлана. Эдгээр дэн буудлууд байнгын үйлчлүүлэгчидтэйгээс гадна тэд нь зөвхөн өөрсдөө ордог өмчлөөд авсан өрөөтэй. Гаднаас нь харахад хоног төөрүүлэх газар мэт харагдавч үнэн хэрэгтээ биеэ үнэлэгчдийн орлого олдог гол төв нь. Энэ бизнесийг хөгжин цэцэглэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол хатагтай Д.Баярсайхан. Энэ эмэгтэй иргэдийн хурлын даргын ажлыг хийж байхдаа СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон дэн буудлын зөвшөөрлийг хахууль авч олгосон бөгөөд өөрөө ч гэрийнхээ хажууд "Их баяннуур” нэртэй зочид буудал нээн ажилуулсан нь өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсаар иржээ. Энэ буудалд хатагтай Д.Баярсайханы ажил хэргийн шинж чанартай олон нууц уулзалт явагдаж. Албан тушаалын наймаа, улс төрийн тохироог амжилттай хийсээр иржээ. Бүхэл бүтэн дүүргийн Иргэдийн хурлын дарга нь өөрөө зочид буудал гэрийнхээ хажууд барьж байгуулахаар, тэр дүүрэг яндалтын үүр уурхай болохоос яахав.
Д.Баярсайхны гэрийнхээ хажууд барьсан зочид буудал
Баримт 4
Нэг хүн бүгдийг зохицуулна гэвэл худлаа. Дэмжлэг хэрэгтэй. Атгасан гар мэт ажиллах баг хэрэгтэй. Мөн дээрээс чиглүүлж үүрэг өгдөг удирдлагууд ч байна. Энэ бүхний уялдаа холбоог сайтар хангаж ажилдаг хүн нь Д.Баярсайхан. Тэрээр
· 2000-2004 СХД-ийн орлогч дарга
· 2004-2008 онд СХД-ийн ИТХ-ын дарга
· 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДэмжих төслийн дарга
· 2016 оноос ЖДҮДэмжих төслийн даргаар одоо ажиллаж байна.
Ингэж ажиллах хугацаандаа албан тушаалын төлөө олон хүнийг хоолноос салгаж олон ч хар хорыг найруулжээ. Түүнийг 2004-2008 онд ИТХ-ын даргаар ажиллаж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхад дүүргийн засаг дарга Найдан байв. Дараа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болов. Нэг шат буусан хүнд санасан бодсоноо хэрэгжүүлэхэд хамжаа болох гарын хүн хэрэгтэй болов. Тэр хүн нь СХД-ийн засаг дарга хуурамч дипломтой Ч.Сайханбаяр байлаа. Боловсрол нимгэн төгссөн сургуульгүй мань хүнийг хуурамч диплом ашиглан зүтгүүлсээр засаг дарга болгож чадав. Гэвч 2 жилийн дараа засаг даргын хуурамч диплом илчлэгдэж хөгөө хөлдөө чиржээ. Энэ хэрэг тухайн үед СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтаар илэрчээ. Тус шалгалтыг явуулсан Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга байсан М.Баасандоржийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авсан боловч энэ асуудал намжсангүй. Аргаа барсан Засаг дарга Ч.Сайханбаяр хуурамч дипломын асуудлыг олон нийтэд дэлгэлгүй, нуун дарагдуулж өгөхийг хүсч М.Баасандоржид 40 сая төгрөг амласан гэдэг. Энэ саналыг нь М.Баасандорж зөвшөөрөөгүй учир НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг шахаж, түүнийг ажлаас нь халах шийдвэр гаргуулсан гэдгийг ч хэлэх хүн байна. Тэрээр "Ч.Сайханбаярын хуурамч дипломын ард авлигын асар том сүлжээ ажилласан. Шалгаж өгөөч” хэмээн АТГ-т хандсан. Тус газрынхан Ч.Сайханбаярын эл хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож байжээ.
Эм хүн битгий хэл хир баргийн эр хүний зориглон хийхээргүй олон хэргүүдийг хатагтай Д.Баярсайхан СХД-ийн иргэдийн хуралд байхдаа гардан хийжээ.