![]() |
Видео
Шинэ мэдээ
МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо ил захидлаа гардууллаа
Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдийн
холбооны ерөнхий зохицуулагч
Ө.Лувсанренчин, Жигжиддорж, Энхтайван
нар МАН-ын удирдлагууд болон 65 гишүүнд
ил захидлаа гардууллаа. Ил захидалд нэг намын улстөрийн зөрчил тэмцэл тогооноосоо
хальж улсын асуудалтай хутгалдаж байгаа асуудлыг МАН-ын гишүүд, дэмжигчид
дэмжихгүй байгааг онцолсон байна. Мөн Засгийн газар огцрох тоолонд ард түмэн
хохирдог талаар дурджээ. Эхний удаа намынхаа удирдлага болон УИХ-ын гишүүдэд ил
захидал хүргүүлж байгаа аж. Улмаар намд үүсэн асудлаа нам дотроо шийдэхгүй бол
тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
