|
Видео

Шинэ мэдээ

МАН-ЫН УДИРДЛАГУУД ГИШҮҮД ДЭМЖИГЧИД, АЛБАН ХААГЧДАА ХҮЛЭЭН АВЧ МОДОН ХОНЬ ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТОО ХИЙЛЭЭ

МАН-ЫН УДИРДЛАГУУД ГИШҮҮД ДЭМЖИГЧИД, АЛБАН ХААГЧДАА ХҮЛЭЭН АВЧ МОДОН ХОНЬ ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТОО ХИЙЛЭЭЖил бүр уламжлал болон хийгддэг нэгдсэн  золголтонд УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь, С.Бямбацогт нар оролцож намын ахмад гишүүд дэмжигчид, албан хаагч нартай золголоо.

Золголтонд Дашчойлон хийдийн лам хуврагууд ерөөл айлдаж Модон Хонь жилийн ажил үйлс аз хийморийг даатгаж номын авшиг хүртээсэн. Хөхөгчин хонь жилдээ амжилт ололтоор дүүрэн байж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж амжилттай ажиллахын төлөө хамтдаа зүтгэхийг намын дарга уриалж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уламжлалт золголтондоо үндэснийхээ хувцсаар гоёсон олон түмэн ихээхэн ач холбогдол өгч хүндэтгэлтэй хандан оролцдог билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler