| |
Видео
Шинэ мэдээ
”Нэшвиллийн араатнууд” шинэ амжилтын эзэд
Өрнөд бүсийн финалд "Анахаймын нугаснууд"-ыг зургаан тоглолтод буулгаж авсан "Нэшвилл Предаторс" анх удаагаа Стэнлийн цомын шигшээд тоглохоор боллоо.
Түүгээр ч барахгүй "Араатнууд" 16-р байрнаас цом булалдах эрхийг өвөртөлж чадсан Үндэсний хоккейн лигийн анхны баг болжээ. 2012 онд "Лос Анжелес Кингс" 15-р байр (Баруун конференцийн 8-р байр)-наас Стэнлийн цомыг авч байсан билээ.
"Питтсбург Пингвинс" болон "Оттава Сенаторс" хоёрын ялагч нь "Нэшвилл"-тэй финалд өрсөлдөнө. Таван тоглолтын дараахь байдлаар "Оцон шувуу"-нууд цувралыг 3-2-оор тэргүүлж байгаа.