| |
Видео
Шинэ мэдээ
"Исламын улс" Иракийн нутаг дахь ихэнх эзэмшлээ алджээ
Өчигдөр Иракийн цэргийнхэн, "Засгийн газрын цэрэг хоёр жил гаруй цохилт өгсний дүнд "Исламын улс"-ын хэт даврагчдад эзлэгдсэн ихэнх нутгаа хяналтдаа авч чадсан тул хэт даврагчид Иракийн нутаг дахь эзэмшлээ алдсан" хэмээн мэдэгдлээ.
Мөн Иракийн цэргийн нэгдсэн үйл ажиллагааны командлалын газрын төлөөлөгч Яахяа Расул "2017 оны 3-р сарын 31-ний байдлаар "Исламын улс"ын хэт даврагчид 2014 онд Иракийн нутаг дэвсгэрийн 40 хувийг эзэлж байсан бол одоо багасч 6.8 хувьтай л үлдсэн" гэжээ.
Одоо "Исламын улс"-ын хэт даврагчид Иракийн баруун хойд зүгийн Мосул хотын баруун хэсэг, умард хэсгийн Тал Афар, Сири улстай хил залгаж байгаа баруун нутгийн Аль-Кайм зэрэг нутгаар орогнож байгаа гэнэ.
М.Баяр