| |
Видео
Шинэ мэдээ
Дайралтын улмаас 33 хүн эндэв
6-нд болсон дэлбэрэлт болон зэвсэгт хүчний мөргөлдөөний улмаас наад зах нь 33 хүний амь эрсдэлээ гэж Иракийн цагдаагийн тал мөн өдөр мэдэгджээ.
Иракийн засгийн газрын зүтгэлтэн хэлэхдээ, мөн өдрийн үдээс хойно, нийслэл Багдадын зүүн хэсгийн Палестин гудамжны нэгэн барилгад дэлбэрэлт болж 7 хүн амь үрэгдсэн гэжээ.
Мөн өдөр Багдадаас хойш 120 км-ын зайд байгаа Салахуддин мужийн баруун хэсэгт, Иракийн аюулгүйн хүчин болон "Исламын улс"-ын зэвсэгт хүчний ширүүн мөргөлдөөний улмаас 9 байлдагч нас барж, 17 зэвсэгт этгээдийг устгалаа гэж уг мужийн аюулгүй байдлын салбарын зүтгэлтэн мэдэгджээ.
НҮБ-ын Иракт туслах баг болон хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссарын газрын нийтэлсэн албан мэдээний дагуу, энэ оны эхний хагас жилд, террорист дайралт болон хүчирхийллийн мөргөлдөөний улмаас Иракийн 5576 жирийн иргэн нас барж, 110 мянга гаруй хүн бэртэж шархаджээ.