|
Видео

Шинэ мэдээ

Иракийн нийслэл Багдад хотноо гарсан цуврал халдлагад наад зах нь 24 хүн амь үрэгджээ

Иракийн нийслэл Багдад хотноо гарсан цуврал халдлагад наад зах нь 24 хүн амь үрэгджээ

 

Өчигдөр Иракийн нийслэл Багдад хотноо гарсан цуврал халдлагын хариуцлагыг Исламын улс алан хядагч бүлэглэл өөртөө хүлээлээ. Иракийн засгийн газрын цэргүүд Фаллужа хот дахь Исламын  улс бүлэглэлийн гол түшиц цэгийг өнгөрсөн 7 хоногт бүслэлтэд оруулсан бол, энэ лхагва гарагт хотын дотогш давшиж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн Сири улсад ч нөлөөллийн бүс нутгаа аажмаар алдаж эхэлсэн Исламын улс бүлэглэл удаа дараагийн террорист халдлагуудаар хариу барьж байна.

Өчигдөр Багдад хотноо гарсан халдлагад наад зах нь 24 хүн амь үрэгдсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Эхний халдлага  Багдадын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжид гарсан бөгөөд, автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрэх үеэр 17 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархаджээ. Багдадын хойд хэсэгт Тажи суурингийн шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо амиа золиослогч этгээд хоёр дахь халдлагыг үйлдэж, энэ үеэр 7 цэрэг амь үрэгдэн, 20 гаруй хүн шархадсан байна.

Тухайлбал, суннит урсгалын хэт үзэлт Исламын улс бүлэглэл Иракийн шийт урсгалын сүсэгтнүүд амьдардаг бүсүүдэд шил дараалсан цуврал халдлага зохион байгуулсаар ирсэн. Үүний хариуд Иракийн засгийн газрын цэргүүд Багдад хотоос баруун зүгт 50 км зайд оршдог тус бүлэглэлийн гол түшиц цэг Фаллужа хотын чиглэлд өнгөрсөн сарын 23-наас давшилт эхлүүлсэн юм.

Фаллужа хот 2003 оноос эхлэн суннит урсгалын хэт даврагчдын гол түшиц цэг байсаар ирснийг олон улсын шинжээчид онцолж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler