|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Хятадууд 3000 метр гүн уснаас роботоор аврах боломжтой болсон гэв

Хятадууд 3000 метр гүн уснаас роботоор аврах боломжтой болсон гэв

 

БНХАУ-ын Зам Тээврийн Яамны Яньтай хотын Тэнгис дэх авран туслах газраас 3000 метрийн гүн усанд роботын ажиллах чадварын туршилтыг өчигдөр дуусгажээ. Ийнхүү БНХАУ 3000 метр гүн уснаас аварч туслах чадвартай болсныг харуулж байгаа гэнэ.

БНХАУ-ын Зам Тээврийн Яамны Яньтай хотын Тэнгис дэх авран туслах газрын танилцуулснаас үзвэл, энэхүү туршилтыг Хятад улс ямар ч дадлага туршлагагүй байдалд хийсэн аж. Яньтай хотын Тэнгис дээрх авран туслах газрынхан асар их сорилттой тулгарсан нөхцөлд олон удаа техникчид, мэргэжилтнүүдийг зохион байгуулан, шинжилгээ судалгаа, хянан хэлэлцүүлэг хийсний эцэст тоног төхөөрөмжийнхөө онцлогт тохирсон, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой туршилтын төслийг боловсруулсан байна.

Энэ оны 3-р сарын эхээр тэнгисийн усанд туршилт хийх ажлаа эхлүүлсэн бөгөөд техникчид туршилтын талбайд 1 сар шаргуу ажиллаж, газар дээрх туршилт, тоног төхөөрөмжийн ажиллагаа, усан онгоцон дээрх угсралт, системууд хоорондын холболт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler