| |
ШВЕД ОРНООР АЯЛАЦГААЯ: Балтын тэнгис
Энэ нь өргөргийн 53°N - 66°N, уртрагийн 20°E - 26°E хооронд буюу Хойд Европт байрлах тэнгис юм. Уг тэнгис Скандинавын хойг, Европ, Данийн арлуудаар хүрээлэгдэнэ. Балтын тэнгис нь Цагаан тэнгистэй Цагаан тэнгисийн сувгаар, Хойд тэнгистэй Киелийн сувгаар тус тус холбогдоно.
Газар зүй:
Балтын тэнгис
нь харьцангуй бага давсжилттай (brackish), эх газар дундын тэнгис юм. Уг
тэнгисийн сав газар нь мөстлөгөөр үүссэн байдаг.
Хэмжээ:
Балтын тэнгис нь 1600 км урт, дунджаар 193 км өргөн, ойрлцоогоор 55 метр
гүн. Хамгийн гүн хэсэгтээ 459 метр хүрдэг. Гадаргуугийн талбай нь
377,000 км², эзэлхүүн нь 21,000 км куб. Эргийн урт нь 8000 км орчим.
Мөс:
Балтын тэнгисийн гадаргуугийн 45% нь өвөл хөлдөнө. 11-р сараас эхлэн
хойд эрэг орчим нь хөлдөж эхлэх ба 3, 4-р сард мөсний хэмжээ хамгийн их
болно. Зузаан нь хойд хэсгээрээ 70 см хүрэх боловч урагшлах тусмаа
багасана.
Сонирхуулахад тэнгис нь 1942 онд бүтэн, 1987 онд 96% нь хөлдсөн болно.
Давсжилт:
Балтын тэнгисийн усны давсжилт нь далайн усныхаас бага давсжилттай
(далайн усны давсжилт дунджаар 3.5% буюу 35 ppt - parts per thousand)
байдаг нь эх газраас ихээхэн хэмжээний цэнгэг ус цутгадагтай холбоотой
юм. Жилд эх газраас, Балтын тэнгисийн усны эзэлхүүний хорины нэгтэй
тэнцэх хэмжээний буюу 500 км куб ус цутгана. Тэнгисийн төв хэсэгт усны
давсжилт 6 - 8 ppt, харин гүн рүүгээ давсжилт нь нэмэгдэж, 40-70 м гүнд
10-15 ppt болно.
Биологи:
Өндөр давсжилттай ус нь тэнгисийн
ёроолд хуримтлагддаг учир Балтын тэнгисийн ёроолын 100,000 км² орчим
талбай (нийт талбайн дөрөвний нэг) нь өндөр давсжилттай, хүчилтөрөгчийн
агуулга багатай, амьдралгүй байна. Уг бүсэд ихэвчлэн анэробик бактер
үржих ба хүхэрт устөрөгч үүснэ.
Тэнгисийн бусад хэсэгт давсжилт
багатай тул, Атлантын далайгаас арай өөр төрлийн экосистемтэй, өөрөөр
хэлбэл цэнгэг усныхтай илүү төстэй амьтан, ургамал тархсан байдаг.
Балтын тэнгистэй хил залгаа орнууд:
• Дани
• Эстони
• Финланд
• Герман
• Латви
• Литва
• Польш
• Орос
• Швед