|
Видео

Шинэ мэдээ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ

Ангилал

Нэр

Зорилго

Тодорхойлолт

Ia

Хатуу хамгаалалттай дархан цаазат газар (Strict Nature Reserve)

Судалгаа шинжилгээ явуулах

Хуурай газар болон далайн бүсэд орших онцлог экосистем, био төрөл зүйл бүхий мөнхийн загвар нутаг

Ib

Зэрлэг онгон газар (Wilderness Area)

Зэрлэг онгон нутгийг хамгаалах

Байгалийн унаган төрхөө алдаагүй томоохон бүс нутаг, далай тэнгисийн хэсгийг хэвээр нь хадгалах зорилгоор хамгаалалтад авсан газар

II

Байгалийн цогцолборт газар (National Park)

Экосистемийг хамгаалах болон аялал жуулчлалд зориулсан

Хуурай газар болон далай тэнгисийн экосистем , алдралд орсон газар нутгийг сэргээх болон хэт ашиглалтаас хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалд зориулан хамгаалалтад авсан газар

III

Байгалийн дурсгалт газар (Natural Monument)

Байгалийн өвөрмөц төрх байдлыг хамгаалах

Ховор болон өвөрмөц тогтоц бүхий байгаль, соёлын онцгой дурсгал, мөн гоо зүйн болон соёлын ач холбогдлыг агуулж буй бүс нутаг

IV

Амьдрах орчин (биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн бүс) Habitat (Species Management Area)

Биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах

Тодорхой биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах, идэвхтэй менежмент хийлгэх зорилгоор хамгаалалтад авсан хуурай газар, далай тэнгисийн бүс нутаг. Хөндлөнгийн оролцоотой менежментээр хамгаалагдахаар зохицуулагдсан газар

V

Хамгаалалттай ландшафт (Protected Landscape/ Seascape)

Хуурай газар болон далай тэнгисийн ландшафтыг хамгаалах

Хуурай газар, далай тэнгис, эрэг орчмын нутгийг хамрах ба биологийн төрөл зүйлийг хамгаалах, хүн, байгалийн харилцан шүтэлцээг дэмжих, экологи, соёл, гоо зүйн ач холбогдолтой тусгай хамгаалалттай газар нутаг

VI

Нөөц газар (Managed Resource Protected Area)

Байгалийн экосистем, нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах

Байгалийн нөөцийг нийгмийн хэрэгцээтэй уялдуулан тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах зорилготой байгалийн хувиралгүй экосистемийг зонхилон багтаасан газар нутаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler