| |
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
10:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
10:00 цагт: БСШУСЯ-ын Сайд ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана.
10:00 цагт: Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, НҮБ-ын Хүн Амын Сангаас зохион байгуулж байгаа "Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлагын нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шатрын холбоо хамтран Хэнтий аймгийн Дадал суманд шатрын УАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлалыг ард түмний санал асуулга авах "Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар мэдээлнэ.
11:30 цагт: Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Баттулга нэр дэвших үнэмлэхээ гардан авна. Төв шуудангийн урд Ардчилсан намын байранд болно.
11:40 цагт: "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт маргааш АТГ-ын байранд болно.
14:00 цагт: Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хийнэ.
15:00 цагт: Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын 4-р олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ажиллагаа Олонлог академийн байранд /үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард/ болно.
18:00 цагт: "МОНГОЛЫН БАХАРХАЛ'' спортын сэтгүүлийн албан ёсны нээлтийн өдөрлөг Монголын Залуучуудын Холбооны их танхимд болно.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага сэдэвт Зөвлөлдөх уулзалт Төрийн ордоны "Б" танхимд болно.