|
Видео

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ

09.00 цагт: "Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөн Эрүүл мэнд спортын яамны "Б" зааланд эхэлнэ. Утас: 99991633, 86885060


09.00 цагт: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн ММНБИ-ийн байранд болно. Энэ удаагийн зөвлөгөөн ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Зөвлөгөөнөөр нягтлан бодогчид, санхүүчдэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэнэ.


09.30 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт салбар бүрийн төлөөлөл бүхий гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Мөн "Гэр бүлдээ хайртай аав" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, "Гэр бүлдээ хайртай аав" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88093607


10.00 цагт: Өргөдлийн байнгын хороо Гааль татварын ерөнхий газарт ажиллана. Энэ үеэр кассын машин болон НӨАТ-ын асуудлаар ярилцах юм байна.


10.00 цагт: "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа" Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд нээлттэй явагдана. Утас: 8811 2919, 9905 6537


10.30 цагт: МХЕГ-аас нийслэлийн бүх дүүргийн эмийн сангийн мэргэжилтнүүдэд "Эмийн зохистой хэрэглээ”-ний талаар сургалтыг  Хавдар судлалын үндэсний төвийн хурлын зааланд явуулна. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтаар жороор олгодог эмийг жоргүйгээр олгосноор хүрэх аюул, шаардлага хангаагүй эмээр үйлчлэхгүй байх, андуурч өөр эм өгөхгүй байхад юуг анхаарах, эмийн зааврын талаар иргэдэд хэрхэн зөвлөгөө өгөхөд сургалтын агуулга оршино. Утас :99068069


11.00 цагт: МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМЭХ/-ноос мэдэгдэл хүргүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  хэвлэлийн хурал зарлалаа.


11.30 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнд дуудах талаар Монголын ногоон намаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар байр, Бүкийн 53,54 байрны дахин төлөвлөлтийн асуудлаар оршин суугчидтай "Нээлттэй сонсгол" зохион байгуулна. Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Өргөдөл гомдлын хорооны дарга Н.Отгонбаяр, ХУД-ийн 2, 3 дугаар хорооны ИНХ-ын дарга болон иргэд оролцоно. Арга хэмжээ Хан-Уул дүүргийн Соёлын ордны "А" зааланд болно.


12.00 цагт: Хотын захиргаанаас ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлаар Түц эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


15.00 цагт: "Хүрэл буга" эрдэм шинжилгээний хурал Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler