|
Видео

Шинэ мэдээ

Хошин улс төр FOTO

"Хэрэв та улстөр сонирхохгүй бол улстөр өөрөө таныг оролдож эхэлнэ" гэсэн хэлц үг байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн улстөр, геополитикийн асуудлыг хошин зургийн тусламжтай хүргэхийг оролдлоо. Харин та энэ талаар юу гэмээр байна?



Хятад, Орос, Иран гурав нийлж эвсэл байгуулахаар болжээ. Мэдээж, АНУ-ын эсрэг. Тэгэхээр өөрийгөө онцгой үндэстэн, дэлхийн цагдаа гэдэг Америк гадуурхагдаж, ганцаардах бололтой. 




Америк орон Ерөнхийлөгч Бушийн үед шууд хүчирхийлэл үйлддэг байсан бол Нобелийн энхийн шагналт Барак Обамагийн үед "Энх тайван, эв найрамдал" гэх зэргээр тархи угаадаг болжээ.

 

 

 
Германы канцлер Ангела Меркель "Аяар гэм, бага багаар. Анзаарчихна шүү" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад шивнэв.  Орос улс (баавгай) гарал үүсэл нэгтэй славян үндэстэн Украинтай (бамбарууш) ахан дүүсийн холбоотой байсан үе бий. Харин АНУ тэргүүтэй өрнөдийнхөн Орос хүчирхэгжихээс эмээж, украинчуудын тархийг угааж, энэ хоёр орны хооронд яс хаян хагаралдуулсан гэж мунхаг би ойлгодог. Харин та?


 


Герман, Польш гээд ер нь Европын холбоо тэр чигтээ АНУ-ын далласан газар ил гарч, далайсан газар далд ордог. 

 

 


Европын холбоонд элссэн орнууд олон зуу, мянган жилийн турш эрхэлж ирсэн эдийн засгийн үндсэн салбараа устгаж, тус холбооны удирдлагаар түүхий эд, ажиллах хүчийг л нийлүүлэгч болон хувирсаар л. 

 

 


АНУ байгалийн баялаг, түүхий эдийн төлөө ичгүүргүй авирлаж, өмнөөс нь сөрсөн бүхнийг бүүрэлхэн "залгисаар". Ганц жишээ дурдахад, жижигхэн Ливи улсад АНУ тэргүүтэй дэлхийн 36 орон дайн зарлаж байсан даа. 

 


Дэлхий саяхныг хүртэл ганцхан туйлтай байсан, тэр нь АНУ. Харин Орос, Хятад хүчирхэгжиж, олон салбарт нягт хамтран ажиллах болсноор дэлхий олон туйлтай болж байна. 

 

 


Зүгээр байхад зүгээр л байгаарай гэдэг буг, лам хоёрын онигоо байдаг даа. Бүргэд (АНУ) сүүлийн үед Луу (Хятад), Баавгай (Орос) хоёрыг өдөж байгаад бутарч задрах вий дээ. 


 


Украин улс ангалын ирмэг дээр дэнжигнэж байна. Хоёр толгойт бүргэдийг тэргүүндээ залсан Оростой цааш явах уу, Европын холбоонд элсэх үү? Энэ салаа зам эцэстээ Украиныг бутаргаж магадгүй. 

 

 
Украин улс тэгтлээ их хүсч тэмүүлээд байсан Европын холбоо, НАТО-д элслээ гэхэд түүхий эдийн хавсарга орон л болж хувирна, ард иргэдийнх нь амьжиргаа сайжрахгүй гэж зарим тоймч таамаглаж байна.
 

 

 


Украины экс Ерөнхийлөгч Янукович жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс эмээсэн. Харин одоо Ерөнхийлөгч Порошенко ард түмнийхээ эсрэг танк, армиа илгээж, байлдааны онгоцоор бөмбөгдөж байна. 

 


"АНУ бол онцгой орон" гэж Барак Обама мэдэгдсэн. Иймээс энэ онцгой, гоц гойд улс бусдыг дээрэлхэх эрхтэй гэж өөрийгөө үздэг бололтой. 

 

 


АНУ-ыг та дэлхийн хамгийн баян орон гэж боддог уу? Энэ орон үнэндээ хамгийн их өртэй. Тодруулбал, 16.7 их наяд ам.долларын өртэй. Хэрэв дэлхийн орнууд доллараас татгалзвал Америк сүйрнэ. Эсвэл олон жижиг улс болж задрах байх. 





Манай гарагийн цаашдын хувь заяа ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний гаргах шийдвэрээс хамаарна гэж хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. 

 


Путин өөрийн лимбэээр (байгалийн хий дамжуулах хоолой) Европын холбоог хүссэнээрээ удирддаг.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler