![]() |
Видео
Шинэ мэдээ
Гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхтэй холбоотой шинэ зарлиг

Эхний зарлигт иракчуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон байсан боловч хоёр тал хэлэлцээ хийсний дүнд Иракийн иргэд АНУ-д нэвтрэх боломжтой болжээ. Гэхдээ илүү нарийн хянаж шалгасны үндсэн дээр Иракийн иргэдэд виз олгох аж. Д.Трампын нэгдүгээр сард гаргасан эхний зарлигийг дотоодод болон гадаад орнуудад эрс эсэргүүцэж, нисэх онгоцны буудлуудад үймээн дэгдсэн юм. Дахин ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс шинэчилсэн зарлигт "энэ хориг зөвхөн анх удаагаа виз хүсэгчдэд хамаатай бөгөөд ногоон карт эзэмшигчдэд хамааралгүй” гэж тусгажээ. АНУ-ын Дүрвэгчид хүлээж авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаагаар зогсоох шийдвэрээ Д.Трамп хэвээр үлдээсэн байна.
zuv.mn
