| |
Видео
Шинэ мэдээ
Д.Трампын цагаачлалын хоригийг сэргээхээс татгалзлаа
Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхийг хориглох тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг сэргээхээс Давж заалдах шатны шүүх татгалзлаа.
Сан-Франциско дахь АНУ-ын Давж заалдах шатны 9 дүгээр шүүх хоригийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон муж улсын Холбооны дүүргийн шүүх Д.Трампын хоригийг зогсоох шийдвэр гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм.
Давж заалдах шатны шүүх хоригийг сэргээхгүй байх шийдвэр гаргаснаар дээрх долоон улсын иргэд АНУ-д нэвтрэх боломжтой болж байна.
Шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгч Д.Трамп эсэргүүцэн твиттер хуудсандаа "шүүхэд уулзъя! Манай улсын аюулгүй байдал эрсдэлд ороод байна” гэж жиргэжээ. Үүнээс харахад, тэрбээр дахин давж заалдахаар төлөвлөж байгаа бололтой.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ