|
Видео

Шинэ мэдээ

Жастин Капла нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцлээ

Жастин Капла нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцлээМанай улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдох АНУ-ын иргэн "Саус гоби сэндс" компанийн удирдлага болох Жастин Капла нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон.

Анхан шатны шүүхээс тэдэнд 5.6 жилийн ял оногдуулж, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан ч тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаснаар ийнхүү өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэргийг хэлэлцэв.

Гэвч тэдгээр иргэдэд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Хэргийн аль нэг оролцогч анхан шатны шүүхийн тогтоол шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүйд тооцдог. Гэм буруугийн асуудлаар маргаж буй зарим тохиолдолд давж заалдах шатанд холбогдогчдыг оролцуулж шийдвэрлэдэг ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлах үзүүлэх эрхээ хэтрүүлж Жастин Капла нарыг ялаас чөлөөлсөн юм. Ийм онцгой тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Жастин Капла, Хилариан Кажуком нарыг татвараас зайлсхийсэн хэргийн зохион байгуулагчаар, Кристобал Дэвидийг гүйцэтгэгчээр оролцсон буруутайд тооцсон тогтоолыг хэвээр баталлаа.


35 тэрбумаа төлөхгүй гэсэн "Саусгоби сэндс” компанийн гомдлыг ийнхүү үндэслэлгүй хэмээн үзэж, мөнгийг тус компанис гаргуулахаар болсон юм. Гэвч давж заалдах шүүхийн шийдвэр гарснаас нэг хоногийн дараа буюу өнөөдөр "Саусгоби ресурс” компани албан ёсны мэдэгдэл хийлээ.


Тэд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хоёрдахаа давж заалдах тухайгаа мэдээлжээ. Энэ тухай www.bloomberg.com сайтад бичсэнээр "Саусгоби ресурс” компани "шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хоёр дахь удаагаа давж заалдах боломжийг оролцуулаад өөрсдийн байр сууриа хамгаалахад хууль ёсны бүхий л арга хэрэгслийг ашиглана” хэмээн мэдэгдсэн байна.


Ванкоуверт төвтэй компанийн дахин давж заалдах тухай албан ёсны мэдээлэл цацагдсаны дараа Хонконгийн бирж дээрх хувьцааны үнэ 2.2 хувиар унасан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler