| |
Видео
Шинэ мэдээ
Өнөөдөр 35 тэрбумын татвараас зайлсхийсэн эсэхийг хэлэлцэнэ
Манай улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлөх, төлөхгүй гэдэг дээр маргаан дагуулаад байгаа "Саус гоби сэндс" компанийн удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
Анхан шүүхээс "Саусгоби Сэндс”
компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал
Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг Монгол улсад төлөх ёстой байсан татвараас зайлсхийсэн гэж үзэн
5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35
тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан
юм.
Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт
худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Өнөөдрийн
хурлаар тэд Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум төгрөгөө
эргүүлэн төлөх эсэх, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн эсэхийг
хэлэлцэх юм. Хэрэгт шүүгчээр тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ оролцох юм байна.