| |
Видео
Шинэ мэдээ
УМАРД СОЛОНГОС ПУУЖИН ХАРВАЛАА
Умард Солонгос өнөөдөр өглөө Япон тэнгисийн зүг хэд хэдэн удаа баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Пуужингууд ойролцоогоор 1000 км зайд тусч байжээ.
Харин Японы Засгийн газрын мэдэгдэлд дурьдагдсанаар Хойд Солонгос гурван удаа пуужин харваж, тэр нь тус улсын Эдийн засгийн онцгой бүсэд унасан гэнэ.
Пхеньян Хойд Пёнганаас өнөөдөр өглөө 07.36 цагийн үед пуужин харважээ. Одоогоор ямар төрлийн пуужин харвасан нь тодорхойгүй байгаа ч, албаныхан тив алгасагч пуужин байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Хойд Солонгосыг пуужингийн хөгжүүлэлт хийхийг НҮБ-аас хориглосон байдаг. Гэсэн ч, удаа дараа пуужин харвасаар байгаа юм.
Монголын мэдээ
Б.Даваахүү