| |
Видео
Шинэ мэдээ
AHУ-ЫН СОНГУУЛИАР БНАСАУ ПУУЖИН ТУРШИЖ БОЛЗОШГҮЙ
Америкчууд шинэ ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байх үеэр Умард Солонгосын тал дунд зайн тусгалтай баллистик пуужин хөөргөн туршиж магадгүй гэж цэргийн эх сурвалж мэдэгдлээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр, Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн Умард Солонгосыг анхааралтай ажиглаж, "Мусудан” пуужингуудын байрлал, хөдөлгөөнд хяналт тавьж байна. "Мусудан” буюу "ВМ-35” пуужин нь 3500 км-т буюу Номхон далайн баруун эрэгт орших АНУ-ын Гуамын аралд хүрч чадах дунд зайн тусгалтай баллистик пуужин юм.
Тус аралд Солонгосын хойгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэнд хүргэх зориулалттай стратегийн их хэмжээний зэр зэвсэг болон техник хэрэгсэл байдаг. Умард Солонгосын Хойд Пёнань аймгийн Күсон хотын ойролцоо нэг "Мусудан” пуужин байгааг Өмнөд Солонгосын цэргүүд олж илрүүлжээ. Умард Солонгос өнгөрсөн сарын 20-нд тухайн газраас "Мусудан” пуужин харваж байсан билээ.
Мөн Умард Солонгос ээлжит цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна. Умард Солонгос 2006 онд анх удаа цөмийн туршилт хийж байсан юм. Үүний дараа 2009 болон 2013 онд цөмийн туршилт хийсэн. Энэ оны хувьд нэг болон есдүгээр сард ийм төрлийн туршилтууд хийсэн юм.
Монголын мэдээ
Б.Даваахүү