|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.01.17/

Энэ өдрийн зурхай /2017.01.17/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 20. Ангараг гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр. 

Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал:  Ус

Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ачаалалтай өдөр. Амжилтанд хүрэх нөөц бололцоогоо ашиглах боломж бүрдсэнииг одод эрхэс зааж байна. Шинэ технологууд судалж, мэргэжлийн чадвараа дээшлүүлэхийг хичээ. Энэ чармайлтын үр дүнд та амжилт гаргах өдөр. Өөрийгөө амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх нь саад бэрхшээлийг давахад гол тус болно. Бэрхшээл үргэлж отож байдаг цаг иржээ.


ҮХЭР (4/20-5/20)

Ядруу, аядуухан өдөр. Өнөөдөр та залхуу, ноомой болж эргэн тойрны явдлууд анхаарлыг тань татахгүй байж магад. Өөртөө анхаарал тавьж, сэргээш болох зүйл сэдэж ол. Ажлаа хойш тавиад дуртай тоглолтоо үз. Өнөөдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй. Ажил албаа аргалаад сэтгэл чилээхгүй сатаарах зүйлийг барьж ав. Дархлааны бэлдмэлүүд хэрэглэхэд илүүдэхгүй. Хоолойгоо даарахаас сэргийл. Гэр бүлийнхнийхээ эрүүл мэнд ч анхаар.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Нэг л тогворгүй өдөр. Бүх зүйл нэгийн хэвийн санагдана. Бодит байдлыг гутрангаар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Хамт олонтойгоо илэн далангуй бай. Эрт гэртээ ганцаараа байхаас зайлсхий. Их хариуцлага өндөргүй, цаг авсан ямар нэгэн зүйлээр оролд. Сэтгэлээ амраах, сатаарах зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Кино үз, адал явдалт ном унш. Иймэрхүү завгүй байвал гунигт санаа бодлыг үлдэн хөөж чадна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэл амнаас болгоомжтой байгаарай. Өмнөхөө л амжуул. Энэ өдөр бүх талаар аюултай өдөр байна. Аян замд тохиромжгүй өдөр. Хорон санаатан хараал хүсч байна. Цохилт хаанаас ирэхыг та төсөөлж чадна. Замын хөдөлгөөнөөс холхон байгаарай. Өөрөө өөрийгөө эмчилж болохгүй. Бусдын хоолноос бүү амс. Ийш тийш самгардалгүй, хайртай хүнээсээ аюулыг нууж, тайван байлга.


АРСЛАН (7/23-8/22)   

Бусдыг өрөвдөх, туслах өдөр. Холын аян замд гарч хэрэггүй.Гэхдээ олон арслан ойрын үед аян зам аялалд гарах магадлалтай. Хуучин найз нөхөдтэйгөө эвлэрэх, туслах болно. Хэрвээ та хэнтэй ч нөхөрлөдөггүй шинэ танилуудтай болж амжаагүй бол энэ талаар одоохон бод. Журамд нөхөрлөл энгийн нэгэн тусаас эхэлнэ. Энгийн байж, инээмсэглэ. Олон нийтийн буяны ажилд оролцвол сайн хүмүүс танд сэтгэл зүрхээ нээнэ.


ОХИН (8/23-9/22)

Мөнгөө хамаагүй үрж болохгүй өдөр. Байдал хэцүү байгаа тул мөнгөө гамна. Хуулийнхны дарамтанд орсноос таны орлого зарлагын тэнцвэр алдагдана. Бүхнийг нэгмөсөн шийдэх ямар ч боломж алга. Банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийнхээ өмнө алхам бүрээ тооцоол. Сайн мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг дага.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэрэгцээний зарим асуудлаа амжилттай шийдэх өдөр. Энд аз багагүй нөлөөлөх болно. Дотоод сэтгэлээ хүн бүрд битгий мэдэгд. Хийж дуусгаагүй байсан уран бүтээлийн ажилд чинь ахиц гарна. Залуу жинлүүрүүд гэнэтийн ослоос сэргийл. Өнөөдөр та туйлбартай бөгөөд сэтгэл татам байдлыг хослуулах хэрэгтэй. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор сүйрэлд орох магадлалтайг анхаар. Өөрийн хэрэгцээний мөнгө санхүүгийн хувьд бэрхшээлийг хялбархан шийдэж, сэтгэлийн ханамж авна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх өдөр. Гэр бүл дэхь бэрхшээлээсээ гарахад таны хүлээцтэй зан тусална. Хуучин түнш, хамтарч ажиллаж байсан төсөл болон найз нөхөд тань туслалцаа үзүүлнэ.Ирээдүйн их үйлсээ алхам алхмаар өдөр өдрөөр ахиул. Амжилтанд хүрэхэд саад болж буй бүх саад тотгор чинь таны сайн төлөвлөгөө, зүтгэлтэй чанарын хажууд өчүүхэн болно. Энэ өдөр ажлаа цэгцлэх, бичиг баримт бэлэн болгох, төсөв батлахад таатай өдөр.


НУМ (11/22-12/21)

Гэр бүлийн болон ажил хэргийн харьцаа тааруухан өдөр. Та ямар нэг өөрчлөлт хийх шаардлагатай байна. Гэвч үүнийг санхүүгийн боломж үнэхээр боомилно. Гэрт тань материаллаг хэрэгцээ их гарна. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээгтүн. Ажил дээр явуулах ажиллуудад санхүү, мөнгө дутагдсанаас доголдол үүснэ. Магадгүй цалин хөлсний маргаан үүснэ. Харьцаандаа хэрүүл маргаан гаргахгүй байж аль болох тайван бай.


МАТАР (12/22-1/19)

Онцгой сэдэл төрөх өдөр. Од эрхэс танд ер бусын санаа, шийдэл онцгой мэдрэмж урган гарахыг билэгдэж байна. Хүн болгон үүнийг тань ойлгохгүй. Гэвч та бусдын санаа бодолд тааруулах албагүй, өөрөө өөртөө эзэн бай. Шинэчлэлд бэлэн байж, сэтгэл зүйгээ бэлэн байлга.


ХУМХ (1/20-2/18)

Шийдвэр гаргах, бичиг баримттай ажиллахад тохиромжгүй өдөр. Эрсдэлтэй алхам хийж, хялбар аргаар мөнгө олох гэж буй бол та өөрөө хохирно. Ганцаар байж, амарч алжаалаа тайл. Гадагш гарахдаа хүнд танигдахгүй хувцас өмс. Өнөөдөр бултах, зугтаах өдөр. Гэхдээ л халтирч унах үйлдэл бүү хий.


ЗАГАС (2/19-3/20)

Ганцаардал ирэх өдөр. Өнөөдөр та эргэн тойрныхныхоо анхаарлыг өөрийн санаа зовоосон асуудлуудад хандуулж өрөвдүүлэхийг хүсэж магадгүй. Яагаад ч юм бүгд таны эсрэг нэгдэж үгссэн мэт хардлага төрөх байх. Гэлээ ч дотны хүн биш бол өөрийн санаа зовоосон асуудлуудаа бусдад бүү дэлгэ. Бусдын нуруун дээр өөрийн бэрхшээлтэй асуудлуудаа бүү тавь. Зарим бурууг хэцүү ч гэсэн өөртөө хүлээж, дотроо үлдээ. Боломжтой бол бухимдлаа хамгийн дотны хүмүүстэйгээ уулзалгүй, өөрөө даван туул.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler