|
Видео

Шинэ мэдээ

ОХУ: Дэлхийн интернет сүлжээ тасарсан ч бид бэлэн байх ёстой

ОХУ: Дэлхийн интернет сүлжээ тасарсан ч бид бэлэн байх ёстойБарууны эрх баригчид ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч, талуудын харилцаа хүйтэн хөндий байгаа. Тэрчлэн, Оросуудыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хар машиныг хакердсан гэх мэдээлэл тархаад буй.

Тэгвэл ОХУ-ын Интернетийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Герман Клименко "Оросын интернетийн салбарыг тогтвортой байлгах нэн шаардлагатай боллоо. Дэлхийн интернет сүлжээ тасарсан ч бид бэлэн байх ёстой” гэжээ.

Түүний ярьснаар интернетийн холбогдох хууль тогтоомжийг илүү нарийвчилснаар интернетийн бие даасан, халдашгүй дархан байдал бий болох боломжтой. Гэхдээ энэ нь ОХУ-ыг дэлхийн интернэт сүлжээнээс тусгаарлана гэсэн ойлголт биш аж.

Герман Клименко ярихдаа "Шинэ хууль нь интернет хэрэглэгчдэд ямар ч хохирол учруулахгүй” гэжээ. Түүний ярьснаар өнгөрсөн онд ОХУ-ын банк санхүүгийн хэд хэдэн байгууллагын интернетийн сүлжээнд гаднаас халдан довтолсон таван тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс интернетийн аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler