|
Видео

Шинэ мэдээ

Оливье Жиру шилдэг гоолоо оруулав (видео)

Хөлбөмбөгийн "Арсенал” багийн довтлогч Оливье Жиру Английн аварга шалгаруулах тэмцээний үеэр "Кристал Пэлас” багтай хийсэн тоглолтод өөрийн тамирчны замнал дахь шилдэг гоолоо оруулсан хэмээн мэдэгдэв. Түүний баг 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. 

"Тэр мөчид надад ихээхэн аз дайрсан. Ер нь бол аз их олон зүйлийг шийддэг юм. Өмнө нь би хэзээ ч ийм гоолыг оруулж байсангүй. Энэ гоол миний тамирчны замналдаа оруулж байсан шилдэг гоол болов уу. Энэ тохиолдолд надад хилэнцэт аалзны цохилт хийхээс өөр ямар ч хувилбар байгаагүй билээ. Магадгүй, Мхитаряны гоол намайг сэдэлжүүлсэн байх. Бүх зүйл бүтсэн нь сайн хэрэг. Баг маань ч шинэ оныг ялалтаар эхлүүллээ. Бидэнд "Чэлси”-тэй учрахаас өмнө хийх хэд хэдэн тоглолт бий. Бид тэр хүртэл ялалтын буухиагаа үргэлжлүүлэх ёстой” хэмээн Жиру ярьжээ. 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler