|
Видео

Шинэ мэдээ

В.Путин япончуудын бэлгийг авахаас татгалзжээ

В.Путин япончуудын бэлгийг авахаас татгалзжээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Засгийн газраас бэлэг болгон өгсөн нохойг авахаас татгалзжээ. Энэ тухай Японы парламентын гишүүн блог хуудсандаа бичжээ.

В.Путин чухам ямар шалтгаанаар уг бэлгийг авахаас татгалзсаныг Коичи Хагиүда хэлсэнгүй.

Япон улс 2012 онд "акита” үүлдрийн "Юмэ” гэдэг эм нохойг В.Путинд бэлэглэж байжээ. Харин энэ удаагийн бэлгийн нохойг "Юмэ”-д "хань” болгох гэж байжээ.

К.Хагиүда өөрийн блог хуудсандаа "харамсалтай нь бидний бэлгийг авахаас татгалзсан гэсэн мэдээ сонслоо. "Юмэ”-г сүйт хархүүтэй болгох бидний найдвар тасарлаа” гэж бичсэн байна.

Хэрвээ зөвшөөрсөн бол энэ долоо хоногт Японд Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийх дээд хэмжээний уулзалтын үеэр уг бэлгийг В.Путинд өгөх гэж байжээ.

"Акита” үүлдрийн нохой нь Японы хойд нутгаас гаралтай.

2010 онд Болгарын Ерөнхий сайд "хоньчин” үүлдрийн "Баффи” гэдэг овчаркийг В.Путинд бэлэглэж байжээ.

Мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "лабрадор" үүлдрийн "Конни” гэдэг нохой бэлэглэж байсан боловч энэ нохой 2014 онд үхжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler