| |
Видео
Шинэ мэдээ
Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн нохойн эзэн давж заалдахаар болжээ
Дөрвөн настай бяцхан хүү Дундад Ази үүлдрийн нохойд хазуулж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр гарсан. Энэ хэрэгт холбогдуулан нохойн эзэн Б-г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 201.2-т заасан хэрэгт буруутган 2.6 жилийн ял оногдуулсан байдаг.
Мөн хүүгийн аминд хүрсэн Дундад Ази үүлдрийн нохойг устгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл нохойн эзэн Б шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.