|
Видео

Шинэ мэдээ

Хүн шиг толгойтой ишигнээс болж, эзнийг нь ад үзэв (16+)

Хүн шиг толгойтой ишигнээс болж, эзнийг нь ад үзэв (16+)
Аргентинд хүн шиг толгойтой ишиг төрсөн биш эзэн нь ад үзэгдэж эхэллээ.

Тус улсын Сальта мужийн фермер Виллалбагийн нэг ямаа ишиглэж, гаж этгээд ишиг гаргасан байна.

Энэ ишигний зураг интернэтэд тавигдсаны дараа хүмүүс хоёр талцан маргах болжээ. Зарим нь химийн бордоо, пестицид хэрэглэсний уршгаар ийм мутант төрсөн гэж байна. Харин нөгөө хэсэг нь санаанд багтамгүй шалтгаан гаргаж иржээ.

"Фермер эр өөрөө ямаатайгаа хурьцдаг гаж донтой, тэгээд ийм ишиг гарсан” гэж тэд үзжээ. Мөн элдэв гаж туршилт явуулснаас болсон гэх хүмүүс ч байна.

Одоо хөөрхий фермерийн амьдрал там болон хувирсан гэнэ. Мухар сүсэгтэй аргентинчууд Виллалбагийн гэр бүлийг ч амар байлгахаа больжээ.

Фермерийн гэргий Ольга "Миний нөхөр, манай гэр бүл энд ямар ч хамаагүй. Энэ ишиг төрөхдөө л үхсэн байсан. Тэгээд бид шууд булчихсан. Мэдээж, пестицид хэтрүүлснээс генийн мутаци болсон юм” гэж тайлбарлаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler