| |
Энэ өдрийн зурхай /2016.12.06/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 7. Ангараг гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Нээлттэй өдөр. Амьдралынхаа талаар үнэнийг дэлгэж ярьснаар хайр дурлалын харилцаа чинь бэхжих болно. Хайртай хүнээсээ өөр хүмүүстэй дотно яриа өрнүүлэх хэрэггүй. Өнөөдөр томоохон арга хэмжээ олон нийтийн үйл ажиллагаа зохиогдох бөгөөд ойр дотны хүмүүстэйгээ хамт яваарай. Хүмүүстэй харьцахад хэдийгээр их амар хялбар байх боловч найзуудтайгаа ярилцахаа мартаж болохгүй. Хэрэв ингэвэл та дотны хүмүүсээ гомдоох болно.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил албаа солих гэж байгаа бол өөрийн хүнтэйгээ зөвлө, амиа хичээсэн нэр зүүхгүй байхыг хүсье. Өөрөө эцсийн шийдвэр гаргахын өмнө бусдын юу гэхийг сонсоод үзээрэй. Танд олдож байгаа орон тоо танаас сэтгэлийн их тэвчээр, хатуужил, биеийн хөдөлмөрийг шаардах болно. Магадгүй танд сонголт хийх хамгийн хэцүү байна байх. Харин шүүхийн үйл ажиллагаа зэрэгт оролцохоос зайлсхийх нь зүйтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сүйрлийн өдөр. Таныг хүрээлсэн хүйтэн, хөндий хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Танд тэд нөлөөлөхийг хичээнэ. Хэрвээ та сонссон зүйлээ давтаж чадвал дараагийн алхам юу ч байсан хариуцлагатай байж чадна. Та чадварлаг өрсөлдөгч байхыг хүснэ. Та өөрийн зүрх сэтгэлийг сонсож чадваас ямар ч шийдвэрийг өөртөө итгэлтэйгээр зоримог хийж чадна. Таны эцэг эх саяхан тэтгэвэртээ гарсан бол тэдэнтэй өөрийн бодол санаагаа хуваалц. Насаараа ажиллаж хөдөлмөрлөсөн тэдний хувьд зүгээр сууна гэдэг гэрэл бүүдийхтэй яг адилхан. Харин танд тэдний тусламж хэрэг болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Идэвхигүй өдөр. Таны идэвх бага зэрэг буурна. Ажиллаж эхлэхийн өмнө нөхцөл байдлыг судалж боломжтой бүх хувилбарыг тооцоолон хамгийн шилдгийг нь сонго. Бие дааж юм хийхэд таагүй. Хэрвээ та ямар нэг байдлаар бусдаас ялгарахыг хүсч байвал мэрийгээд нэмэргүй. Өнөөдөр энэ нь боломжгүй харин ч сөрөг үр дагаварт хүргэнэ. Харин ажил хэргийн шинэ төсөл бодож олох, эхлүүлэхийг хүсэж байгаа та нарын хэн нэгэн ажлын хамтрагч, аль эсвэл нөлөө бүхий хүний тус дэмжлэгийг авах шаардлагатай. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа анхаарал болгоомжтой байгаарай.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр шинэ танилуудтай болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна. Өөрийн боломж бололцоог эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэхэд төвөгтэй байх тул арилжаа наймааны ажил төрөлд идэвхи чармайлт гаргах ба шал дэмий хоосон төслийн хойноос хөөцөлдөх шаардлагагүй.
ОХИН (8/23-9/22)
Сонирхолтой өдөр. Та өөрт ирэх эрч хүчийг сайнаар ашигла. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд юу хийх ёстой талаар анхаарлаа төвлөрүүлэхийг од гараг сануулж байна. Та энэ өдөр ажил мэргэжлийн болон бизнесийн гайхалтай амжилтыг гаргаж чадна. Та хамгийн сайн хамаатнаа оройн хоолонд уривал санаанд оромгүй ашиг олж мэднэ. Таны ажил төрөл жижиг эвдрэл, гэмтлээс болон тасарч болзошгүй. Ганц биө хүмүүс шинэ хайрын асуудалдаа энэ өдөр анхааралтай ханд.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Урамшуулан өдөөх өдөр. Таны аливаа асуудлыг гүнзгий ухаж, шийдэх гэсэн чадвар тань өнөөдөр их өснө. Маргаан, хэлэлцүүлэг, яриа зэргийг багтаасан уулзалт, цугларалт, энэ өдрийг таны бизнес, ажил хэргийн хамгийн завгүй өдөр болгож мэднэ. Та итгэлтэйгээр өөрийн тактик, стратегиудаа ярьж чадах учир, найдаж буй хүмүүстээ чухал мэдээгээ хэлж болно. Таны зохиосон төлөвлөгөө танд тус дэмжлэг, хөрөнгө мөнгийг авчирна. Чөлөөт цагаараа инээд баясал авчрах хуучны зүйлийг хайхад гэмгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөрчлөлтийн өдөр. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сэтгэл хангалуун бус байдал уйтгар гунигаас болж алс хол аяллаар явахыг хүсэх болно. Өөрчлөлт бол баяр хөөр гэдгийг сана. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Өөрөөр хэлбэл та түр зуур ч болов бүх зүйлээс хол байхыг хүсвэл яг одоо аяллаар явахад хамгийн тохиромжтой үе юм. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай.
НУМ (11/22-12/21)
Гэрээ хэлэлцээрийг хаах гэж бүү яар. Нөхцөл байдал танд л сайнаар эргэж байна. Нийгмийн томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагыг хариуцан ажиллах үүрэг танд ногдох болно. Мөн та бусдад ажил тохон өгч, тусламж аваарай. Дэглэм сахих нь хамгийн сайн арга билээ. Харин та ходоод гэдэсний өвчин туссан бол мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр таны зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг зангаараа дотны хүнээ гомдоож, улмаар зөрчил үүсгэж болзошгүй байна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрөх эсвэл хаа нэг тийшээ аяллаар явах болж магадгүй юм. Гэхдээ үйл явдлыг бүү хурцатга.
ХУМХ (1/20-2/18)
Гэр бүлийн хэрүүл, дурлалт хосын маргаан бусдын чихэнд хүрч таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж мэдэх тул ажил гэрийн амьдралаа ялгаж салгах байхыг танаас хүсье. Ямарч шийдвэр гаргасан байсан таныг халамжилдаг, танд санаа зовдог хүмүүсийн сэтгэлийг түгшээхгүйн тулд тэдэнтэй зөвшилцөж байгаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр бодит байдлыг хүлээж авахад нэлээд хүндрэлтэй байхаас гадна маш их эргэлзээтэй асуудлууд тулгарах болно. Удирдах албан тушаалтнуудтай болон сайн мэдэхгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэдний санаа бодол зорилго чухам юу болохыг олж мэдэхийг хичээ. Өнөөдөр мөнгөний асуудал таны сэтгэлийг зовооно. Хэрвээ та худалдаа наймаа хийдэг, эсвэл хүмүүст зээл олгох ажил хийдэг бол маш анхаарал болгоомжтой бай. Эс тэгвээс нэлээд их алдагдалд орох магадлалтай.