|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2016.03.01/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 22. Ангараг гараг.  Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. 

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таны дарга хуучныг баримтлагч энэ ордын хүн бол санаа бодлыг чинь дэмжихгүй. Түүний өрөөний хаалган дээр "болгоомжтой” гэж бичвэл зохино. Энэ ордныхны гаднах байдал нь тайван хүмүүс. Ажлаа сайн хий. Таныг санаа тавьсны чинь төлөө хүмүүс хайрлах болно. Зарим толгой эргүүлсэн асуудлууд таныг тэгтэл их зовоохгүй. Учир нь таны чадамж хүчтэй байгаа учир харин ч цалингаа нэмүүлэх эсвэл албан тушаал ахих боломжтой.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдрийн хувьд сэтгэл хөдлөл өсөн нэмэгдэнэ. Аливаа ажил эхлэхэд тааламжтай. Онцын хүч зарцуулалгүйгээр та олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Хоосон мөрөөдөл төөрөгдлөөс салахад хамгийн тохиромжтой өдөр. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд таатай энэ үеийг бүү алд. Тамхи архинаас татгалзахад үр дүнтэй. Хоолны дэглэм баримтал.


Хамтатгах (5/21-6/21)

Эрхэлж буй албан тушаал, цалин хөлснийхөө талаар эргэлзээ төрнө. Олонх нь өөрийн удирдлагын талаар сэтгэл дундуур байна. Танай дарга хүн магтахдаа хэчнээн дургүй байсан ч түүнд бүү санаа зов. Хэрвээ та магтуулах ажил хэрэг бүтээсэн бол шаардуулалгүй таны цалинг нэмж, гэр бүлд тань санаа тавих болно. Таны хийж буй зүйл тань гэр бүлд чинь хэр таалагдаж байгааг олж мэд.


 Мэлхий  (6/22-7/22)   

Санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтран ажиллана. Өөрсдийн авьяас чадвараа ашиглан санасан төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тохиромжтой, Шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд материаллаг тусламж шаардлагатай болно. Найдаж байсан хүндээ найдвал мөнгөний эрсдэлээс хамгаална. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно.


Арслан (7/23-8/22)   

Нар таны ордонд туяарахад таны өрсөлдөгч чанар эрчимжиж, амжилт авчрах агуу боломжийг өгнө. Сайн найзтайгаа, хайрттайгаа болон хайрладаг хүмүүстэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай цаг үе. Хамтдаа байж сэтгэл санаагаа хуваалцан, хоёр биенийхээ зорилго, үзэл бодол, ажил төрлийг ярилцах нь таны мэдрэмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Үг болон үйл хөдлөлөөрөө хайртай хүндээ магтуул.


Охин (8/23-9/22)   

Хэдийгээр та идэвхтэй ажиллаж байгаа ч санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Ажил хэрэг ихэссэний улмаас томоохон зарлагууд ч гарна. Ирээдүйтэй ажил хэрэгт мөнгөө бүү хайрла. Зарим нь нийтийн анхаарлын төвд өртөх нь ээ. Хэрвээ та зөв хөдөлж чадвал ажил дээрх нэр хүнд тань өсөх болно. Та өөрийн энергийн өсөлтөө ашиглан бусдад зөвлөгөө өгөөрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, аялах, соёлтой амрахад таатай өдөр. Энэ өдөр бүхэлдээ өөдрөг байна. Олон хүмүүс өөрийгөө маш аз жаргалтайгаар мэдэрнэ. Үүнд тэдний үр хүүхдүүд ч багагүй үүрэгтэй. Тэдний ил цагаан зан энэ ордныхныг бишрүүлж хүүхэд насаа дурсахад хүргэнэ. Энэ өдөр өвчин тусвал хүндэрч болзошгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Өөрийнхөө ажлыг үнэлэх стратеги төлөвлөгөөгөө өөр өөр арга барилаар хэрэгжүүлэхэд тохиромжтой. Аялалд гарахад тааламжтай өдөр. Ажил хэргийн эсвэл танин мэдэхүйн аяллын аль нь ч байсан амжилттай болж, баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Ашигтай худалдан авалт болон хожилтой холбоотойгоор таны санхүүгийн байдал бага зэрэг дээшлэх төлөвтэй. Зүүд долоо хоногийн дараа биелнэ. Толь зүүдэлбэл дотно харилцаа эсвэл гэрлэлтийг билэгдэнэ.


Нум (11/22-12/21)   

Хичээл сурлага аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад таатай өдөр. Гүн ухааныг сонирхон судална. Хэрвээ танд ихээхэн сонирхол төрвөл ямар ч их ажлыг шуурхай амжуулж чадна. Романтик болзоо нь бардам сэтгэлийг хөндсөн учир зовооно. Эрэгтэйчүүд таагүй уулзалт эсвэл хувийн амьдралд сөрөг үр дагавар авчрах мэдээг сонсоно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дурын ажил нь танаас маш их хүч, чармайлт шаардахыг одод анхааруулж байна


Матар (12/22-1/19)   

Мөнгө санхүүгийн хувьд эерэг сайн хувьсал өөрчлөлтүүд байх боловч урьдчилж хараагүй зардлууд, аль эсвэл хуримтлагдсан өр зээл нь танд орох ашиг орлогыг бүхэлд нь залгих болно. Хувийн сонирхол ба дуртай зүйлдээ бүрэн автахгүй байхыг хичээ. Бусадтай харьцах цаг зав гарга. Таны анхааралгүй байдлаас болж хохирч болох дотнын хүмүүсийнхээ тухай бод. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй. Байгальд амрах нь эрч хүчийг тань сэргээнэ. Архи дарс бүү хэтрүүлэн хэрэглэ.


Хумх (1/20-2/18)   

Материаллаг сайн сайхан байдлаа дээшлүүлэх, карьераа амжилттай өсгөхөд тааламжтай өдөр. Эрх мэдэлд дурлах, өөрийгөө тоох байдлыг шалгана. Таны үйлдэл нь эргэн тойрон дахь улсуудын идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарахаас гадна сургах, зөвлөх гэсэн хандлага нь таны уурыг хүргэнэ. Түр хугацаагаар ажлын идэвхийг бууруулах мөн ойрын хүндээ тавих шаардлагыг зөөлрүүлэхийг одод зөвлөж байна. Түншүүдтэйгээ харьцаагаа батжуулах хэрэгтэй. Учир иь тэдний цагаа олсон тусламж нэгдсэн хүч нь танд мэдэгдэхүйц ашиг өгнө.


Загас (2/19-3/20)

Зөн билэг нэмэгдэх өдөр. Энэ өдөр эмчилгээ сувилгаа хийлгэвэл үр дүнтэй. Үдээс өмнө хамгийн эрсдэл өндөртэй хүсэл мөрөөдөл биелэх магадлалтайг од эрхсийн байрлал харуулж байна. Холын аянд гарах, хүнтэй танилцах, эртний найз нөхөдтэйгөө уулзаж учрах зэрэгт ээлтэй. Гэхдээ бодож байгаа зүйлээ зөвхөн дотроо хадгалж явах нь зүйтэй. Ам хуурайгүй чалчих, элдэв зүйлд хошуу дүрэх нь үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс хөндлөнгийн хүмүүст хамаг байдгаа тоочих хэрэггүй. Өнөөдөр та гэртээ зочид хүлээж авах бололтой. Албархаг хүйтэн царай гаргах, хөндий байдал гаргахаас зайлсхий.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler