| |
Видео
Шинэ мэдээ
Сураг чимээгүй байсан Умард Солонгосын тэргүүн хатагтай олны өмнө гарав
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон түүний эхнэр хамтдаа агаарын цэргийн хүчний сургуулилтын үеэр олон нийтийн өмнө гарсан тухай ням гарагт эх сурвалж мэдээллээ.
Удирдагч Ким эхнэр Ри Сол Жугийн хамт уг сургуулилтыг үзэж сонирхон, Солонгосын Ардын агаарын цэргийн хүчин болон батлан хамгаалахын хүчинд "сургуулилтын үүрэг” өгчээ. Ригийн талаар хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард тус улсын эх сурвалжууд мэдээлж байсан юм. Есөн сарын турш олны өмнө гараагүй Ри "жирэмсэн болсон байж магадгүй” эсвэл "Кимтэй харилцаагаа тасалсан байж магадгүй” гэсэн цуурхал тархаад байсан билээ.
Харин Умард Солонгосын өмнөх удирдагчидтай харьцуулахад Ким эхнэртэйгээ олны өмнө харьцангуй олон удаа хамтдаа гарч байсан юм. Түүний эцэг болон өвөө олон нийтийн өмнө гарахдаа эхнэрүүдээ дагуулан явах нь ховор байжээ.
Эх сурвалж: www.TODAY.mn