|
Видео

Шинэ мэдээ

Ким Жөн Ун ОХУ-д айлчлахыг зөвшөөрчээ

СӨҮЛ. /AP/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ оны тавдугаар сард ОХУ-д айлчлахыг зөвшөөрсөн тухай Өмнөд Солонгосын "The Korea Herald” сонинд дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

"Ким Жөн Уныг ОХУ-д айлчлуулах урилгад Умард Солонгос нааштай хариу өгсөн нь нотлогдсон” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ нь Ким Жөн Уны төрийн тэргүүний хувьд гадаадад хийх анхны айлчлал болох юм. Тэрбээр Умард Солонгосыг 2011 оны 11 дүгээр сараас удирдаж байгаа билээ.

Москвад болох аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцох урилгыг Умард Солонгосын удирдагчид илгээсэн гэж хэвлэлүүд өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд мэдээлсэн. Ийм урилгыг үнэхээр илгээснийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга 12 дугаар сарын 19-нд нотолсон юм.

Д.Жаргал montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler