![]() |
Г.Эрдэнэчимэг: Нөхрийгөө хүний дургүй хүргэх зүйл ярьчих вий гэж санаа зовдог
"С.Жавхлан УИХ-ын гишүүн болсноос хойш гэр бүлд ачаалал эрс нэмэгдсэн.Мэдээж улс төр улс орон, ард түмэн гээд хүрээ том, хариуцлага ч өндөр. Шулуун шударга шууд ярьчихдаг, буруу зүйлд үзэл бодол нь хурц болохоор амьтан хүний дургүй хүргэх вий. Хурал, чуулган дээр хүний дургүй хүргэсэн юм ярих вий гэх мэтчилэн санаа зовдог” хэмээн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг ярьжээ. Тэрээр Эх үрсийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан "Ээжүүдийн чин сэтгэлийн уулзалт” арга хэмжээнд оролцохдоо ийнхүү ярьсан байна.
Мөн "Танайх үнэхээр гэрт амьдарч байгаа юу” гэсэн асуултад "Өмнө нь хоёр жилийн турш байрнаасаа гэртээ ирэн очин амьдарч байсан” гэж хариулжээ. Тэрээр, үндэсний соёлоо урлаг тал руу нь хөгжүүлэх зорилгоор "Монголоороо” төвийг нээн ажиллуулж байгаа аж. Одоогоор тус төв монгол бичиг, уртын дуу, бие биелгээ, амьдрах ухааны бясалгал, эсгий урлалын сургалт явуулдаг байна.
