|
Видео

Шинэ мэдээ

Л.Эрдэнэчимэг гишүүн нэгжээр “биеэ үнэлэх”-ийг уриалав

http://www.bolod.mn/Upload/news/1446003352_12063705_392990597537889_9052857426565780554_n.jpg

Нэгэн үе монголын айл болгоны гэрт УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй нөхдийн малийтлаа инээсэн зурагтай аяга, таваг, цамц, малгай хураалгаастай байдаг байв.

Харин ард түмний мэдлэг боловсрол өөрчлөгдөж энэ бүхнийг нь хуулиар тас хориглосон учраас ард түмний сонголтыг эд бараагаар худалдан авахыг оролдогчид цөөрсөн.

Гэсэн хэдий ч одоо болтол ард түмнээ ахуйн хэрэглээгээр тархи оюунаа худалдах ухамсар дорой байсаар байгаа гэж итгэдэг зарим нэг нөхөд байдаг бололтой. Учир нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож сайн гэхээсээ саар бүхэнтэй нэр холбогдож явдаг Л.Эрдэнэчимэг гишүүн тойргийн сонгогчидоо гар утасны нэгжээр оюун бодол, бие сэтгэлээ "үнэлэх”-ийг уриалсан байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны Иргэний танхимд өнөөдөр 18:00 цагт болох уулзалтадаа иргэдийг хүрэлцэн ирэхийг урьсан бөгөөд урилгаа үзүүлээд нэгжээ авахыг ч бас сануулсан байна.

Хувь хүний хүмүүжил 3-5 насанд тогтдог тухай нэгэн номон дээрээс уншиж байсан минь үнэхээр үнэн бололтой. Буруу зөрүү үйлдэл бүрийг нь ард түмэн мянга шүүмжлээд ч Л.Эрдэнэчимэг гишүүн ухаарахгүй бололтой.

Tonshuul.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler