|
Видео

Шинэ мэдээ

”Бенз” Л.Эрдэнэчимэг ”лент” хочтой болжээ

”Бенз” Л.Эрдэнэчимэг ”лент” хочтой болжээ- ЭРХЭМ ГИШҮҮН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ НЭРИЙДЛЭЭР АХМАДУУДЫГ ТАВЛАЖ ЯВНА ГЭВ ҮҮ-

 

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзаж байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд манай сонинд нэгэн иргэн гомдол мэдүүлсэн нь "Монос”-ын гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой байв. Учрыг тодруулбал, Л.Эрдэнчимэг гишүүн монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзаж эхэлжээ.

Гэхдээ түүний энэ уулзалт "Хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн тодотголтой. Өөрөөр хэлбэл, элит арга хэмжээ гэж үүнийг нэрлэж болно. Энэ утгаараа тухайн хорооны бүх иргэн бус нэр заасан ахмадууд тойргоосоо сонгогдсон гишүүнтэй уулзаж, гарын бэлгийг нь хүртэх эрхтэй болж байгаа нь тэр. Гишүүний уулзалтад нэг хорооноос тус бүр100 ахмадын нэрийг өгч оролцуулж байгаа аж. Сар шинийн баярыг угтсан төрийн түшээгийн уулзалт учраас тэтгэврийн хөгшид тавгийн боов, цайны сүү, ааруул цагаан идээгээр гар цайлгах болов уу хэмээн бодож очсон нь ойлгомжтой. Гэтэл харамсалтай нь, эрхэм гишүүн уулзалтад ирсэн ахмадуудыг "доромжилсон” гэнэ.

Бидэнд мэдээлэл өгсөн ахмад Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны иргэн юм байна. Л.Эрдэнчимэг гишүүн өчигдөр/ уржигдар/ түүний амьдардаг хорооны 100 ахмадыг хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахдаа өгсөн гарын бэлэг нь ахмадуудыг сэжиглэхэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, гишүүн ахмадуудад тавгийн идээ эсвэл сар шинийн баяраар хүний гар дээр тавих ганц чихэр ч өгсөнгүй. Үүний оронд ирсэн ахмад бүрт эмийн сан бэлэглэжээ. Тухайн эмийн хайрцагт хурууны лент, бинт, хөвөн, гэмтлийн боолт зэрэг байсан нь өвлийн хүйтэнд цаг заваа гарздан ирсэн ахмадуудыг гонсойлгосон аж. Бүр зарим нь эрхэм гишүүний өгсөн бэлэгнээс сэжиглэснээ нуугаагүй.

Учир нь "Нас дээр гарсан хүмүүстэй, тэгээд сар шинийн баярын үеэр хүндэтгэлийн гэх арга хэмжээ зохион байгуулсан атлаа шархны лент зэргийг бэлэглэсэн нь биднийг өвдөх нь тодорхой. Тэр үедээ хэрэглээрэй гэсэнтэй адил санагдсан учраас өөрийн эрхгүй сэжиг төрсөн. Эм, эмнэлгийн хэрэгсэл өгөх гээд байгаа бол даралтны эм ч болов өгөхгүй яав даа” гэж байлаа. Ахмад буурлууд түүний бэлгэнд ийнхүү сэтгэл дундуур байгаа ч эрхэм гишүүн "Ээждээ өгдөг бэлгээ та нарт өгч байна шүү” хэмээн тодотгосон байх юм. Харин түүний энэхүү тайлбарыг ахмадууд хүндлэл бус тохуурхал гэж хүлээж авч байгааг манай сонид мэдээлэл өгсөн иргэн дуулгасан. Үнэндээ ч төрийн түшээгийн элит уулзалтын бэлэг гэхэд итгэмээргүй юм.

Ийнхүү өндөр настнуудыг тохуурхсан гишүүн өнгөрсөн хугацаанд "Бенз” гэх тодотголтой байсан бол "Лент” Эрдэнэчимэг гэх хочийг тойргийнхоо сонгогчдоос хүртээд байгаа гэнэ. Хэдийгээр эрхэм гишүүнээс заавал бэлэг авах ёсгүй ч дахин ингэж тавлахгүй байхыг ахмадуудын төлөөлөл хэлснийг энд дурдах нь зүйтэй болов уу. Угтаа УИХ-ын гишүүд сар шинэ дөхөхөөр тойргийнхоо ахмадуудтай уулзалт хийж, гарын бэлэг өгдөг бөгөөд Л.Эрдэнэчимэг гишүүн шиг өвчин зөгнөсөн бэлэг өгч байгаагүй гэнэ.

Тухайлбал, тус дүүр гээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний хувьд өнгөрсөн жил ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахдаа дээлийн өнгө, хуанли, хадаг зэргийг гарын бэлэг болгон өгч байсан аж. Харин Л.Эрдэнчимэг гишүүний хувьд "Монос”-ын гэдэг нэрээ улам бататгах мэт жил бүр л иргэд сонгогчдодоо эм, эмнэлгийн холбогдолтой бэлэг өгдөг аж. Тухайлбал, өнгөрсөн жил л гэхэд тэрбээр ахмадууддаа "Монос”-ын витамин тарааж байсан байх юм.

М.Өнөржаргал

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler