| |
Видео
Шинэ мэдээ
Л.Эрдэнэчимэг гишүүнийг ад үзэгсэд
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг олон нийтийн сүлжээнд өөрийн байр суурь, байгаа байдлаа илэрхийлэх бүртээ бусдад адлагдах болжээ.
Эрхэм гишүүн таван жилийн өмнө Альпийн нуруунд цанаар гулгаж байсан
тухайгаа дурсан бичсэн даруйд л төрийн ажлаа тайлагнахгүй байж, туулай
алж, цанаар гулгаснаа гайхууллаа хэмээн буруутгах хүн цөөнгүй байв.
Энэ мэтчилэн Л.Эрдэнэчимэг гишүүн олон нийтийн сүлжээ болон бусдад
таашаагдах арга хэмжээ авах бүртээ будилж буруутаад байгаа нь тун ч
харамсалтай. Тэр ч байтугай сонгогдсон тойрогтоо уулзалт хийхдээ нэгж
тараахаар төлөвлөсөн нь ард нийтийг дорд үзсэн хэрэг болж мөн л
буруутсан. Ингээд бодоход мань гишүүн сошиал ертөнц хийгээд бодит
амьдрал дээр сурталчилгаа, Пи-Ар-ын буруу багтай ажиллаад байгаа
бололтой.
Тэгээгүйсэн бол хамгийн сайн "шоучид” бол улстөрчид гэдгийг
хэнбугай нь ч мэдэх л байсан даа. Багаа сайн судалж, сонгохгүй бол ад
үзэгсэд ихтэй болж, дэмжигчид нь үгүй болно гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн
энэ биеэрээ мэдрүүлж байна даа, бусаддаа.
Эх сурвалж:"Өглөөний сонин"