| |
Видео
Шинэ мэдээ
АН-ЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 1-ний өдөр хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд буюу өнөөдөр хуралдуулах тов гаргасан.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм байна. Мөн орон нутгийн сонгуулийн дүн болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахад кноп дарсан 15 гишүүндээ хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.