|
Видео

Шинэ мэдээ

АН-ынхан арванхоёрдугаар сарын 6-нд даргаа сонгохоор болжээ

АН-ынхан арванхоёрдугаар сарын 6-нд даргаа сонгохоор болжээ

 

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал өчигдөр орой хуралдаж завсарлалаа.

 


Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.
Үүнд:

 

  • "Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох
  • АН-ын VI их хурлын товыг зарлах
  • АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай
  • АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай
  • 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
  • Ардчилсан намын 2016 оны УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах тухай
  • АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.4-т заасан асуудлаар хэлэлцэн гаргасан ХЕХ-ны 2016.05.25-ны өдрийн тогтоолыг хэлэлцэх
  • АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан юм.

    АН-ынхан арванхоёрдугаар сарын 6-нд даргаа сонгохоор болжээ

     

Үүнээс  "Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонссон бол, АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

 

АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм.

 ҮЗХ-ны хуралдаан үргэлжилнэ.

Энэ талаар Ардчилсан Намын дарга З.Энхболд дараах мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулжээ.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/sfc

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler