Хүүхдүүд гар утсанд донтож, хамааралтай болох явдал аймшигтай цар хэмжээнд хүрчээ. Хүүхдүүд нойроо алддаг, юу гэвэл гар утас нь байнга шахуу дуугарч мэдээ ирдэгээс болоод шөнөөр олон удаа байн байн сэрдэг байна.
Тэд нийгмийн сүлжээнээс ч хамааралтай болж, улмаар шөнө нь гар утсаа унтраадаггүй учир тайван унтаж чаддаггүй аж. Бага ангийн хүүхдүүд ч нойр алдаж, тиймээс маргааш нь хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байна.
11-ээс 18 хүртэлх насны арван сурагч тутмын нэг нь унтахынхаа өмнө нэг цагийн туршид гар утасныхаа дэлгэцийг гөлөрдөгийг Британид хийсэн судалгаа харуулжээ. Хүүхдүүд нь гар утасны хамааралтай болсныг эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй байна. Тиймээс электроны нойргүйдэлд хүүхдүүд нь хичнээн их шаналж байдгийг багш нар эцэг, эхчүүдэд тайлбарлахад хүрдэг аж. Гар утсанд нь мэдээ ирсэн эсэхийг шалгахаар шөнөөр сэрдэг гэдгээ улсын болон хувийн сургуулиудын сурагчдын 45 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Хөвгүүдийн 70 орчим хувь нь шөнө гар утасныхаа тоглоомоор байнга тоглодог байна.
Тийнхүү болохгүй бол шөнө нь хүүхдийнхээ гар утас болон планшетыг хураан авч, зөвхөн дуудлага хийж, мэдээ явуулж болдог, интернэтэд холбогдоогүй хамгийн энгийн гар утсыг бага насны хүүхдүүддээ худалдан авч өгөхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Гэвч эцэг, эхчүүд нь өөрсдөө шөнөөр электрон гажетаасаа салдаггүй нь ч бас нэг ноцтой асуудал юм.
С.Инда